Халдашгүй байдлын дэд хороо маргааш хуралдаж, 4 гишүүний бүрэн эрхийг хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 26

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өчигдөр /2022.04.25/ УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн талаар мэдээлсэн билээ. 

Тэгвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр /2022.04.26/ хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд өөрчлөлт оруулжээ. Энэ хүрээнд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо маргааш 10:00 цагт хуралдаж, дөрвөн гишүүний бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэхээр болсон байна. 

Түүнчлэн УИХ-ын энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх прокурорын байгууллагын саналыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top