И.Мөнхжаргал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 04 сарын 26

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн байхдаа Шүүгч нарын эсрэг жинтэй дуугарч байсан И.Мөнхжаргал өнөөдөр (2022.04.26) Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо.

Тэрээр АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн байхдаа шүүгч нарын эсрэг хэлэхдээ, “Эрхэм шүүгч нараа та бүгд шинэ хууль, ёс зүйн дүрэм хэн, хэнийг томилдог тухай л яриад байна. Иргэд арай өөр юм хүлээгээд байна. Давж заалдсан захиргааны хэргийн 90 орчим хувь нь давж заалдах шатан дээр очдог. Хянан шийдвэрлэсэн нь 909 хэвээр баталсан нь 381 энэ бас 42 хувьтай байна. Өөрчлөлт оруулсан нь 201 буюу 22 хувьтай, хүчингүй болгосон нь 320 буюу 35 хувьтай байна. Эндээс хүн юу олж харах ёстой юм бэ. Нэг бол анхан шатны анхан шатны шүүгч нар чинь мэдрэл муутай юм байна. Үгүй бол давж заалдах шатны шүүх дээр авилгал аваад энэ хэргүүдээ хүчингүй болгоод, засаад байна. Иргэд ингэж л бодож байна. Шүүгч нартай уулзаж, би энэ талаар зөндөө асуусан. Юу гэж хариулдаг вэ? гэхээр хэрэг бүхэн шинэ, шийдэж байгаа хуульч, шүүгч бүхэн өөрийн итгэл үнэмшлээр шийддэг гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ шийдэж байгаа хууль чинь, ажиллаж байгаа орчин чинь, ёс зүйн дүрэм чинь нэг шүү!. Анхан шатан дээр хүнийг таван зуун мянган төгрөгөөр торгосон бол давж заалдах шатан дээр тэр нь хүчингүй болдог. Эсвэл нэмэгддэг, эсвэл өөрчлөгддөг. Энэ та нарын мэдлэг боловсролтой холбоотой юм уу эсвэл тэр авилгатай чинь холбоотой юм уу. Үүнд та нар хариулт өгөх хэрэгтэй” гэж хэлж байсан нь олон нийтийн анхааралд орж байсан.

АН-ын Генсек И.Мөнхжаргал нь улстөрчийн хувьд Ардчилсан намын ид уналтын цаг үед Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороог удирдаж, Ардчилсан намын зарим лидерүүдийн урдаас хүчтэй зогсож чадсан.

Тэрээр улс төрчийн дэмжлэг гэхээсээ илүүтэйгээр ардчилсан намыг ундуу сундуу цаг үед ганцаараа тэмцэж байсан нь түүнийг Генсекээр томилоход нөлөөллөө гэх АН-ынхан их байна. Магадгүй түүнээс өөр хэн ч Дотоод сонгуулийн хороог өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өдий зэрэгтэй удирдаж чадахгүй байсан нь үнэний ортой. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЖАН(64.119.20.156) 2022 оны 04 сарын 26

Аль ардчилсан намынх нь вэ

0  |  0
Top