УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдана

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 27

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр /2022.04.27/ 10:30 цагт хуралдана. 

Хурлаар нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах прокурорын байгууллагын хүсэлтийг хэлэлцэх юм.

Учир нь, прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн.

Хуульд зааснаар прокурорын хүсэлтийг тав хоногийн дотор хэлэлцэх ёстой. Ингэхдээ УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж, дараа нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм. 

Улмаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг оруулж, гишүүдийн олонхийн саналаар шийднэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top