Буриадад монгол жуулчдад зориулан, хаягаа буриадаар бичнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 27

Буриадын нийслэл Улаан-Үд хотын захиргаанаас Буриад хэл хариуцсан тусгай комисс байгуулах боллоо.

Хотын орлогч дарга, Залуучууд, нийгмийн байнгын хорооны тэргүүн Светлана Трифонова “Одоогийн байдлаар Улаан-Үд хотод нийт буриадуудын 31,88 хувь нь амьдарч байна. Харамсалтай нь судалгаагаар тэдний ихэнх нь төрөлх буриад хэлээ мэдэхгүй байна. Тиймээс буриад хэлээ хамгаалах, хөгжүүлэх тусгай комисс байгуулна. Хотын захиргаа, дүүрэг, хороонд буриад хэл мэддэг 1-2 ажилтан заавал ажиллуулж байгаа. Хүсвэл буриад хэл дээр өргөдөл, хүсэлт гаргаж болно. Гудамж талбайн нэрийг буриад хэл дээр бичиж, хадах гээд хийх ажил их байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Мөн буриад хэлээ хамгаалах том ажил нь нийтийн тээврийн хэрэгслүүд зогсох буудлуудын нэрийг буриад хэл дээр зарлаж байх, ресторан хоолны газрууд цэсээ буриад хэл дээр хэвлэх орж байна.

Улаан-Үд хотын тээвэр, хэрэглэгчдийн зах зээлийн байнгын хорооны дарга Юрий Ткачёв “Худалдааны том сүлжээ, төвүүдтэй хамтран ажиллах талаар ярилцана. Монголоос энэ жил маш их жуулчин ирэх төлөвтэй байгаа. Дэлгүүр, захуудад барааныхаа нэр, үнийг монгол жуулчдад ойлгогдохоор буриад, орос хоёр хэл дээр бичиж байх хэрэгтэй. Гадаад жуулчдаас гадна буриад хүүхэд багачууд ч буриад хэлээ сурахад маш хэрэгтэй” гэж ярьсан байна.   

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z-geh gard(192.82.74.144) 2022 оны 04 сарын 27

chi l ybahgui yum bgaa biz l olon hvn hvn ybj baraa hvnsee abdag sh dee.. tendhiin hvns ni ervvl jims nogoo hyamd saihan sh dee. jims ni dundad azias irdeg sh dee..

1  |  0
Zochin(66.181.179.182) 2022 оны 04 сарын 27

Mash zuv zuitei .buriad khelee medekhgui bna gedeg mash kharuusaltai...kharamsaltai...UlaanUudiinkhen.!!!!!????

1  |  0
Хүүхэд(202.9.47.68) 2022 оны 04 сарын 27

МОНГОЛД Ч ГЭСЭН АЛБАН ГАЗАР , ДЭЛГҮҮР ХООЛНЫ ГАЗРУУД ХАЯГАА ХУУЧИН МОНГОЛ ХЭЛЭЭР БИЧИХ ХЭРЭГТЭЙ , ТЭГВЭЛ БИ МОНГОЛ БИЧГЭЭ ХУРДАН СУРЧИХ ГЭЭД БАЙНА

2  |  1
Зочин(192.82.89.182) 2022 оны 04 сарын 27

Буриад л юм бол тэгмээр дээ. Улаан оросоор яриад л солиоролдоод бдагш тээ. Орос бж харагдаач орос буриадуудыг тоож харагдаач

1  |  0
З(202.126.89.143) 2022 оны 04 сарын 27

Одоо цагт илүүдээ гарсан мөнгө хаана байна. Тийшээ очиж үхсэн ацаа хийнээ

0  |  1
Top