С.Хосбаяр:Э.Энхзориг гэмгүй олон хүний нэр төрийг хохироон, шантааж хийхийг оролдож байгаа учир түүний үнэн төрхийг илчилж байна

Админ | Zindaa.mn
2022 оны 04 сарын 29

Юм мэдэхгүй, дээр нь хариуцлагагүй хүнтэй бизнес хийснээр асар их хохирол амссан Сүхбаатарын Хосбаяр гэгч залуутай уулзаж ярилцлаа. “Жем палас”-ын 17 давхарт лоунж чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад бизнесээ “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахад зарсанаасаа хойш олон хэл аманд өртөж олон нийтийн сүлжээгээр хангалттай гүтгүүлсэн С.Хосбаярын ярилцлага танд нэгийг бодогдуулж, хоёрын тунгаалгах биз. Бизнест хамтрагчаас илүү чухал зүйл гэж үгүйг энэ ярилцлага нотлох нь дамжиггүй. Олны танил гэж өөрийгөө дөвийлгөн сошиал сувгаар хүний нэр төрийг онц ноцтойгоор зөрчиж байгаа Э.Энхзоригийн үнэнг дэлгэлээ.



 

ДОТНЫ НАЙЗ, АНУ-ЫН ИРГЭН ЧАРЛЕС ЧОНООС 2 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ХҮҮГҮЙ ЗЭЭЛ АВЧ ЛОУНЖАА НЭЭЖ БАЙЛАА
 

-Сайн байна уу та. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. “GEM PALACE”-ийн 17 давхарын лоунжын дуулиан шуугиантайхан хэрүүл өдгөө цагдаа шүүхээр шийдэгдэх шатандаа явж байх шиг. Таны хувьд компаниа хэзээ байгуулж хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?

-Намайг С.Хосбаяр гэдэг. Би цайны газар, катерингийн чиглэлийн үйл ажиллагаа явуулахаар “Скайлакс Монголиа” ХХК-ийг үүсгэн байгуулж, 2019 оны есдүгээр сарын 25-ны өдөр “Улсын бүртгэлийн гэрчилгээ”-гээ авч байлаа. Үйл ажиллагааны чиглэл нь лоунж гэж гарч ирдэггүй болохоор цайны газар нэрээр гэрчилгээгээ авч байсан.

Ингээд 2019 оны аравдугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буян арвижих-харш” ХХК-ийн “GEM PALACE” худалдааны төвийн 17 давхарт байрлах 245м2 үйлчилгээний зориулалттай талбайг буфет хоол, амьд хөгжмын лоунжийн чиглэлээр ашиглахаар түрээсийн гэрээ хийн “SKYLUX” нэртэй лоунжаа байгуулсан. Гэрээ хийхээс хоёр сарын өмнө барьцаа мөнгө өгөөд засварын ажлаа эхлүүлчихсэн байсан. Дотоод засвар, интерьер, цахилгааны холболтууд, лед дэлгэц, хөгжим техник, гэрэлтүүлэг, гал тогооны тоног төхөөрөмж, сандал ширээ гэх зэрэг үйл ажиллагаанд шаардлагатай зарим эд хөрөнгийг Хятад руу өөрийн биеэр очиж худалдан авч тохижуулан, 2019 оны 12 дугаар сарын 6-наас үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэлсэн. Энэ бүх тохижилтын зардал  130,000 доллар, хөгжим тоног төхөөрөмж,  77 болон 55 инчийн телевизорыг өөрийн найз Солонгос гаралтай АНУ-ын иргэн Чарлес Чоноос хоёр жилийн хугацаатай, хүүгүйгээр зээлээр авсан юм.

-Анх лоунжаа АНУ-ын иргэн Чарлес Чон найзаасаа зээлсэн мөнгөөрөө нээсэн байж. Харин Э.Энхзориг хэзээнээс хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах болсон юм бэ?

-Их сургуулийн нэг курсийн танил Э.Энхзоригтой 20 жилийн дараа буюу 2019 оны 11 дүгээр  сарын сүүлээр таарсан. Тэр үеийн найз нөхөд, сургууль, цаашлаад амьдрал ахуй, ажил төрлөө ярьдаг болчихсон байсан үе. Энэ үед Э.Энхзориг ажилгүй, хийж байсан ажил нь бүтэлгүйтчихсэн, өр төлбөрт унасан байдалтай байсан. Олны танил учраас хаа хамаагүй ажил хийж болохгүй гэчихсэн өдөр хоногийг аргацаасан байдалтай л байсан үнэндээ. Зарим үед цөөн хэдэн төгрөг зээлүүлэх, заримдаа зүгээр туслаад эргэж авалгүй өгөх үе ч байдаг байв. Найз маань үр хүүхдээ яриад, хоолгүй  хэцүү байгаа талаараа ярихаар зүгээр хараад сууж чаддаггүй юм билээ. Энэ үед Э.Энхзориг “Лоунж дээр чинь лайв болон тв контент юмуу нэвтрүүлэг хийж өөрийн карьераа өсгөх, энэ нь эргээд танай үйл  ажиллагааг сурталчилж ашиг орлогыг нэмэгдүүлнэ. Хэн хэндээ хэрэгтэй” гэх зэргээр ярилцаж угаасаа шинэ жилийн хүлээн авалт ч дөхсөн, арга хэмжээ хөтлөх, менежмент хийх нь Э.Энхзоригийн хийж байсан ажилтай давхцаж байсан учир боломжийн санагдав. Тухайн үед би хоёр ч үйлчилгээний газар ажиллуулахын зэрэгцээ гурав дахь газар болох “СКАЙЛАКС” лоунжийг нээгээд байсан тул лоунж, үйлчилгээний чиглэлийн ажиллагаанд маркетингийн тал дээр итгэлтэй хүн хэрэгтэй байсан.

ИХ СУРГУУЛИЙН НАЙЗДАА ЛОУНЖЫНХАА МАРКЕТИНГИЙГ АТГУУЛСАН НЬ МИНИЙ ХАМГИЙН ТОМ АЛДАА БАЙЖ
 

Их сургуулийн нэг курсийн найзууд байсан учраас эргэлзэлгүйгээр зөвшөөрөв. Найзыгаа ажил төрөлтэй, орлоготой  байгаасай гэсэн бодол ч нөлөөлсөн байх.

Ингээд Э.Энхзориг Шинэ жилийн хүлээн авалтыг өөрийн бүх л танилын хүрээгээр дамжуулан хангалттай хэмжээний захиалга авна гэж хэлсэн учраас найдсан. Харамсалтай нь 2-3 захиалгаар дуусгавар болов. Үүний нэг нь бартерийн гэрээгээр шинэ жилээ хийсэн. Тэр гэрээ нь гоо сайхны болон үс шилжүүлэн суулгах зэрэг үйлчилгээ хийдэг гоо сайхны компани байсан бөгөөд тэрний төлбөр тооцоог Э.Энхзориг өөрөө ашиглаж үс шилжүүлэн суулгуулсан байдаг.

Удалгүй утсаа авалгүй алга болж,  түүнд найдсан миний шинэ жилийн захиалга, хөтлөлтын талаарх төлөвлөгөө ерөнхийдөө нуран унасан.


-Э.Энхзориг ингээд л алга болчихсон юмуу. Бас нэг хөрөнгө оруулагчийн талаар Э.Энхзориг яриад байсан. Солонгос хүн гээд?

-Э.Энхзориг алга болоогүй ээ, удахгүй ярина.

Ингээд шинэ жилийн дараа үйлчилгээний салбар уналтанд ордог жамаар ердийн үйл ажиллагааг дан буффет хоолны чиглэлээр явуулах нь үр ашиггүй гэж байсан тул лоунж талаараа илүү анхаарч ажиллая. Мөн анхны хөрөнгө оруулалттай тэнцэхүйц хэмжээний хөрөнгө оруулагчтай хамтран ажиллаж, дотоод засвар болон бүтцийг боломжоор нь өөрчлөн үйл ажиллагаагаа шинэчлэн 50, 50 хувиар ашгаа хуваан ажиллах талаар хөрөнгө оруулагч Чарлес жонтой зөвлөлдсөний эцэст БНСУ-ын иргэн Ким Мин Хёг гэгчийг танилцуулснаар тэрээр 2020 оны хоёрдугаар сард Монголд ирж, орчуулагчийн хамт лоунжид ирж надтай уулзсан.

Анхандаа Ким Мин Хёг бидний саналыг хүлээн зөвшөөрч байна гээд өөрийн хөрөнгөөр 14 хоногийн хугацаанд засварын ажил хийж эхэлсэн. Хийсэн ажил нь үндсэн тэкний байрлалыг өөрчлөн богино болгож, лед дэлгэцний байрлалыг өөрчлөн, ширээ хооронд хөшиг татах, ширээний дээд далд гэрэл тавих, лед дэлгэц байсан газарт хуучин материал ашиглан хана хийх, цахилгааны нэмэлт монтаж зэрэг ажлууд хийсэн. Гэвч түүний хийж буй заслын ажил нь мэргэжлийн бус, аюулгүйн болон үйлчилгээний шаардлагад огт нийцэхгүй, байгууллагын өмчийг дур мэдэн авч явж хэрэглэх зэргээр үнэхээр хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах хүн эсэхэд эргэлзээ төрж эхэлсэн.  Ингээд энэхүү байдлыг өөрт нь хэлэхэд “би хүний юманд хөрөнгө оруулалт хийж чадахгүй ээ. Харин энэ газар надтай холбоотой гэсэн ямар нэг бичиг баримт байх юм бол хийж болж байна” гэхээр нь би анхны хөрөнгө оруулагч Чарлес Чонгтой энэ талаар ярихад Ким Мин Хёг “Миний сая хийсэн засварын мөнгө болох 46 сая төгрөгийг өгвөл ингээд асуудалгүй салья” гэсэн байсан. Хийсэн ажлыг нь түрүүн би танд хэлсэн шүү дээ. аа гэж хэлсэн байв. Түүний бидэнд гаргасан нэхэмжлэхэд Монголд байх хугацааны байрны түрээс, барьцаа, онгоцны зардал, цэнгээний газарт үйлчлүүлсэн зэрэг бүхий л зардал шингэсэн байсан учраас түүний саналыг хүлээж авах боломжгүйд хүрсэн. Ким Мин Хёг хоёр хоногийн дараа лоунжид байсан лед дэлгэц, гэрэл, хөгжим хэрэгсэл зэрэг үйл ажиллагаанд ид хэрэглэгдэж байсан үнэ бүхий зүйлсийг ломбарданд тавиад өөрийн гаргасан зардлаа авсан гэснээр бид шууд цагдаад хандсан. 2020 оны 10 дугаар сард Цагдаагийн байгууллага сайн ажиллаж үнэн мөнийг тогтоон хөгжим, хэрэгслээ буцааж авсан. Нийт засварын ажлын  бодит үнэлгээ болох дөрвөн сая төгрөгийг тэдний авч явж ломбарданд тавьсан хоёр ширхэг телевизороор дүйцүүлэн хэргийг хаасан.

Энэ үед удаан хугацаанд сураггүй байсан Э.Энхзориг гэнэт холбогдож, хувийн амьдрал нь одоо л нэг цэгцэрч байгаа талаар ярив. Шинэ жилийн захиалга хангалттай авч, хэлсэндээ байсан бол ийм асуудал гарахгүй байсан талаар Э.Энхзоригт хэлж, болж буй нөхцөл байдлыг хэлэхэд “ингэж болохгүй ш дээ, миний найз юмаа алдлаа ш дээ, надад танил тал байна, цагдаа цэргээр явья, өмгөөлөгч авья, юмаа өөрсдөө авч ажиллуулая. Би туслая, амьдрал ахуйгаа ч дээшлүүлэх ийм боломж байхад найздаа хэлэхгүй. Гэхдээ би өөрийн биш юмыг өөрийн юм шиг хүн амьтантай яриад явахаар болохгүй байна. Хүнд итгэл үнэмшилгүй санагдана. Одоо наадах чинь зөндөө хөөцөлдөнө. Надад компанийнхаа 50 хувийг шилжүүлчих. Тэгээд найз нь өөрийн юм шиг юмаа өөд нь татаад явья, одоо энэ байдлаараа яваад байвал чи бүх юмаа алдлаа ш дээ”  гэсэн. Ингэхдээ өөрийн алга болсон шалтгаанаа түүний найз охин болох Б.Учрал нь салаад явснаас болоод сэтгэл гутралд орж юу ч хийх тэнхээ байсангүй ээ гэсэн. Ажил амины асуудал тусдаа байдаг гэдгийг хэлээд би түүний саналыг хүлээн авч дахин нэг итгэснээр 2020.03.11-нд  “Бэлэглэлийн гэрээ” хийн “Улсын бүртгэлийн газар” түүнийг бүртгүүлэв.  Нотариатын үнэ, гэрчилгээний мөнгийг ч би гаргасан. Түүнийг нэг төгрөг гаргаагүй гэж хэлбэл найз нөхөд нь ирж орлого оруулахгүй,  ажилчид чинь захирал гэж тоож үг сонсохгүй тул ойр тойрны бүх л найз нөхөд хүмүүст Э.Энхзориг “мөнгө оруулаад хамтарч байгаа гэж хэлээрэй” гэж захиж байсан. Ингээд Э.Энхзориг хүмүүстэй харилцах, маркетинг сурталчилгааны ажлаа дааж, би дотоод ажил болох бараа материал татах, ажилчдаа зохион байгуулах, цэвэрлэгээ үйлчилгээ, тооцоо, бичиг цаасны ажил, хэвлэлийн эх бэлтгэх, хоолны меню хийх зэрэг ажлаа хийхээр даан авав.

2020 оны 3 дугаар сарын 18-нд үйл ажиллагаагаа өөрсдийн хүчээр эхлэх болоход түрээсийн төлбөр нэхэгдсэн байсан тул Энхзориг өөрийн танилаас сарын 10 хувийн хүүтэй зургаан сая төгрөг, би өөрийн найзаас 5 сая төгрөгийг тус тус хүүгүй зээлж үүнийгээ Э.Энхзориг сарын дараа үйл ажиллагааны орлогоос хүүтэй нь буцаан өгсөн бол би одоо болтол төлсөөр яваа. Энхзориг үүнээс өөр нэг ч төгрөг цаашид оруулаагүй.


Э.ЭНХЗОРИГ САРЫН 10 ХУВИЙН ХҮҮТЭЙ 6 САЯ ТӨГРӨГӨӨС ӨӨР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГЭЭГҮЙ
 

-Э.Энхзориг болхоор шал өөр юм яриад байдаг юм билээ. 120 сая төгрөгөөр хохирчихлоо гээд. Хаанаас хэзээ оруулсан мөнгө болохоор 120 сая төгрөг гараад ирсэн юм бол?

-Би яг цаг хугацааны дарааллаар аль болох эмх цэгцтэй ярихыг хичээж байна. Ингээд үйл ажиллагаа эхлэхэд би засвар хийсний улмаас ундуй сундуй болсон, хөгжим тоног төхөөрөмж тоногдсон байдалтай болсныг эмхлэн цэгцэлж, цэвэрлэгээ үйлчилгээ, гал тогоо ажилчидаа бүрдүүлэн, урьдны таньдаг харилцагч байгууллага хувь хүмүүсээс зээлээр бараа материал татаж, үйл ажиллагаанд бэлэн болгосон бол Э.Энхзориг танилын хүрээгээрээ дамжуулан зочин авчирч орлого оруулах үүрэг хүлээв. Хийх шаардлагатай засвар, эд зүйлс зөндөө байсан ч үйл ажиллагаа явуулж явцын дунд солихоор болсон. Удалгүй Ковидын хөл хорио, цагийн хязгаарлалт тогтоосноос үүдэн бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй болов. Э.Энхзориг “Үүнийг боломж болгоё, цаг хэтрүүлэн ажиллая, мөнгө олох боломж өөр арга байхгүй” гэхээр нь “тусгай зөвшөөрөл хураалгах, торгуулах зэрэг олон талын эрсдэлтэй” гэж хэлсэн боловч “цэрэг цагдааг манай найз охин аргална, зохицуулна,  санаа зовох зүйлгүй, Монголд болохгүй юм гэж байхгүй” гэснээр цаг хэтрүүлэн ажиллаж эхэлсэн.

Эхэн үедээ Э.Энхзориг ойр зуурын хэрэглээний мөнгө төгрөгийг надад хэлж шилжүүлэн авах, эсвэл найз нөхдийнхөө тооцоог өөрийн данс руу шилжүүлэн аваад өөрөө хэрэглэдэг байсан.

Өглөө бараанд явахаас эхлээд шөнө 3, 4 хүртэл Э.Энхзоригийн найзуудыг ууж дуустал хүлээж суудаг ажилтай болов.

Удалгүй Э.Энхзориг өөрийн хувь хүний нэр дээр посын машин авч тавья. Бизнесийн орлоготой нь нотлогдвол банкнаас байрны лизингийн зээл авахад хэрэгтэй юм байна” гэж гэснээр 2020 оны 6 дугаар сарын 20 нд ХХБ-ны посын машинтай болж, миний нэр дээрх 2 машинтай нийлээд 3 машин ашиглаж эхлэв. Үнэхээр л посын орлогоо нотлоод байртай болж байвал сарын 500,000 түрээстэй нэг өрөө байранд амьдарч байхаар байр сууцтай болчихвол найзад маань тус болох нь гарцаагүй хэмээн бодов.

Гэвч энэхүү бодол маань хожим миний эсрэг ашиглагдана гэж яаж санах билээ. Сүүлд Э.Энхзориг цагдаагийн газар нүүрэлдэн байцаалт өгөхөд өөрийн нэр дээрх посын машинаар хийгдсэн картын орлогыг бүгдийг нийлүүлээд миний хийсэн хөрөнгө оруулалт  хэмээн батлах гэж оролдсон.

Хэд хэдэн удаа Эвент шоу зохиож, ашиг орлого тодорхой хэмжээнд өсч, энэ хэрээр түүний ааш авир өөрчлөгдөж, “би л ингээгүй бол энэ газраа алдах байсан, дампуурсан газар байсныг хөл дээр нь босголоо” гэсэн санаа цухуйх болов. Гэвч түүний танилын хүрээнд зээлээр өгсөн тооцоо, түүний найзуудтайгаа идсэн уусан тооцоо хэрээс хэтэрсэн. Хэлэхээр “найз нөхдийн журмаар дуудчихаад яаж тооцоо нэхэх юм бэ, чухал хүн болохоор дайлсан юм, чухал ажил бүтээсэн” гэх зэргээр нэмэгдсээр сүүлдээ Э.Энхзоригийн тооцоог тооцох боломжгүй хэмжээнд хүрсэн.


ПОС МАШИНЫ ОРЛОГООР Э.ЭНХЗОРИГ СӨХ-НЫ ТӨЛБӨР,
НАЙЗ ХҮҮХНИЙХЭЭ СОРМУУСНЫ БУДАГ, САУНЫ ТӨЛБӨРИЙГ ХҮРТЭЛ ТӨЛЖ БАЙСАН

 

Нэг үгээр танил талаа хэр их авчирна тэр хэмжээгээр найдваргүй авлага нэмэгдэж байлаа. Мөн өөрийн нэр дээрх пос машинаар борлуулсан борлуулалтын орлогыг замбараагүй хэрэглэж эхэлсэн. Сар бүрийн байрны түрээс, тог цахилгаан, СӨХ, хоол унд, найз хүүхний сормуусны будаг, сауны төлбөр гээд явж эхлэв. Шинэ гар утастай л болчихвол лайв хийгээд пост хийгээд алаад өгмөөр байна гээд гар утас хүртэл авсан.
 


-За арай ч дээ. Энэ бүхнийг хараад яаж тэсэж тэвчиж байсан байна аа та?

-Энэ  хооронд би ажиллах ёстой хүн хүчийг хэмнэж, ёстой л нөгөө гадаа гарч эр гэрт орж эм болно гэгчээр цэвэрлэгээ хийх, бараа таваар татах, хүн хүч дутмаг үед нь ажиллах, ажилчдаа оройд нь хүргэж өгөх зэргээр хэмнэж болох бүхий л зардлуулыг хэмнэсээр байв. Сар бүрийн сүүл болоход нийлүүлэгчдийн өр нэмэгдсэн, түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй, хуучны өмнөх өр төлбөрөөс гэвэл Э.Энхзоригийн танилаасаа зээлсэн зургаан сая төгрөгөөс бусад нь хэвэндээ байсаар нэг жилийн үдсэн. Энэ бүхнийг хэлэхээр Э.Энхзориг данс тооцоо шаардаж, би ч түүнд бүх орлого зарлага, дансны нууц код зэргээ өгч өөрөө хүссэн үедээ шалгаад явж бай гэж хэлэв. Үнэхээр тэр олон ажлын хажуугаар илүү гарч нягтлан бодох бүртгэлийн данс тооцоо хийх боломж үнэхээр байгаагүй.

Цаг хэтрүүлэн ажиллалаа гээд байнгын зодоон цохион болох, тооцоо алдах, торгуулах, эд бараа хөгжим хэрэгслээ хураалгах гээд зөндөө асуудал болж байсан. Орлого оллоо гээд тэр нь буцаад асуудлыг шийдэх, хүний гар цайлгах, дайлах зэргээр дүндээ дүн байсан ч “20 саяар торгуулсанаас л дээр байгаа биз дээ. Харин ч гайгүй зохицуулчихлаа. Ингээд л ажиллаад байя” гэдэг байсан.


Э.ЭНХЗОРИГИЙН НАЙЗ БҮСГҮЙ УЧРАЛ ЦАГДААГИЙН АСУУДЛЫГ БҮГДИЙГ ЦЭГЦЭЛДЭГ БАЙСАН Ч ТӨЛӨВЛӨГӨӨ БҮТЭЛГҮЙТСЭНЭЭР 7 ХОНОГООР ХОРИГДОЖ Ч БАЙСАН
 

Э.Энхзоригийн найз бүсгүй Учрал цагдаа сэргийлэхийн бүх юмыг зохицуулдаг байсан. Нэг удаа Учралын төлөвлөгөө бүтэлгүйтэж манай үеэл дүү долоо хоногийн хугацаатай хоригдсон. Дүүгийн минь хувийн намтарт насан туршын хар толбо үлдсэн. Азаар коронагийн үед “Жем палас”-ын зүгээс хөл 20-90 хүртэлх хувийн хөнгөлөлт өгч байсан нь түрээсийн өрөнд орж дампуурахаас аварч, дахин ажиллах боломж олгосон гэж хэлж болно. “Жем палас”-ынхандаа маш их баярлаж явдагаа энэ дашрамд хэлмээр байна.

-Энэ бүхнийг эвтэйхэн шийдээд Э.Энхзоригоос салах арга танд байгаагүй гэж үү?

-Сүүлдээ ч түүнтэй ярихаас ч дургүй хүрэх болсон. Ажил дээр ирэхгүй байх нь ажилчдад ч надад ч амар байсан. Ирэх болгонд нь л хэрүүл, гомдол, ямбалалт, үргүй зардал, аваагүй тооцоо нэмэгдэж байв. Ажилчдын болон миний хөдөлмөр хэн нэгэн зальтай залхуу хүнийг тэжээж, энэ байдлаараа цаашид ч тэгэх нь ойлгомжтой болж эхлэв.

2021 оны 8 дугаар сард уулзахдаа “одоо манай найз хүүхэн Учрал гурвуулаа орлогоо хамт хуваая. Цагдаагийн асуудлыг цэгцэлж байгаа юм чинь энэ хүнд өгөх ёстой юмыг нь өгье. Чи ганцаараа байнга байгаад бид хоёр байхгүй байхаар хэцүү байгаа биздээ. Гурвуулаа сар сараар нь ээлжилж дааж авч ажиллуулаад тухайн сардаа орлогоо өөрсдөө авья” гэсэн. Түүний ярианаас бүх л санаа нь ил болсон л доо.  Энэ л үед Э.Энхзориг босс, би ажилчин болж хувирсан байлаа.

Үүнтэй зэрэгцээд хэдийгээр хөл хорионы үеэр харж үзэж байсан “Жем палас”-ын зүгээс шаардлага хүргүүлж эхэлсэн. Цаг хугацаандаа түрээсээ өгөхгүй байсан юм чинь аргагүй шүү дээ. Ковидын үед 90 хувийн хөнгөлөлт  авсан бид гомдоллох, маргалдах, өөр шалтаг тоочих эрх байхгүй.

Ингээд 2 сар хэтэрч аль хэдийн 16 сая төгрөгийн өртэй болж, 2 сарын дараа лоунжийг маань лацадсан. Би ч хүлээн зөвшөөрч лацдуулсан. Ингэж үйл ажиллагаа явуулсанаас ажиллахгүй байсан нь дээр гэсэн шийдвэр гаргасан. Лацдахаас өмнө олсон орлогоо бүгдийг нь цалин хөлс тавих, нийлүүлэгчдийн тооцоог хийх, түрээсийн төлбөрөөс бага сага төлөх зэргээр зарцуулж дараа нь лацдуулсан. Лацдаснаас 2 хоногийн дараа Э.Энхзориг “ажил лацдачихсан юм уу” гэж асуусан.

-Э.Энхзориг ч яахав ингээд дураараа дургиад хоол ундтайгаа залгаад яваад байсан юм байж. Нөгөө анхны хөрөнгө оруулагч Чарлес Чон энэ үед хөрөнгө оруулсан мөнгө төгрөгөө нэхээгүй гэж үү?

-Америкт байгаа Чарлес Чоноос илүү энд байгаа түрээслүүлэгч, нийлүүлэгчид, ажилчдын цалин хоолой давсан асуудал болж байсан учраас би нэг хэсэг хаясан. Намайг хариу байхгүй байсан учраас Чарлес хуулийн төлөөлөгчөөрөө дамжуулан холбоо барьж, төлбөрөө барагдуулахгүй бол хуулийн байгууллагад хандахыг надад сануулсан. Би Чарлес Чонтой холбоо барьж, төлбөр барагдуулах хувилбаруудын талаар ярилцан бэлнээр  50,000 доллар буцааж өгөөд дуусгах санал тавьсан. Тэр үед миний хувьд тавьсан санал маань боломжгүй байсан ч тэрбээр олон жил найзласан нөхөрлөлөө бодсон уу эцсийн дүндээ 35,000 доллараар тогтсон. Төлбөрийг лоунжид ашиглаж байсан эд хөрөнгөө зарж борлуулан, Чарлест шилжүүлэхээр тохиролцсон.

Миний бие болон Чарлес Чоны хуулийн зөвлөх, түрээслүүлэгч нар  байлцан  лоунжид байгаа С.Хосбаяртай холбоотой хөрөнгийг  зарж борлуулах, борлуулсны дараа төлбөрийг Чарлест шууд шилжүүлэх гэх мэтэд гарын үсэг зурж баталгаажуулсан. Ингэхдээ би Э.Энхзориг ажилласан цалин хөлсөө хангалттай авсан, нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт оруулаагүй болохоор холбоо барьж ярихыг хүсээгүй.


“ЖЕМ ПАЛАС”, ЧАРЛЕС ЧОНЫ ТӨЛӨӨЛӨГЧ, С.АМАРМАНДАХ БИД ДӨРВӨН ТАЛААС ХАМТЫН ГЭРЭЭ ХИЙСЭН. ГЭРЭЭНИЙ ДАГУУ ЛОУНЖЫН БҮХ ЗҮЙЛС С.АМАРМАНДАХЫН ТАЛД ШИЛЖСЭН
 

-Хар сарнай хамтлагийн С.Амармандах яаж яваад танай лоунжтай холбогдсон нь сонин байна?

-“Жем палас”-ын B1 давхарт С. Амармандах буюу “Хар сарнай” хамтлагийн ахлагч клуб нээн ажиллуулахаар  ковидын хүнд хэцүү үед жил тойрон засвар хийж байсан. 2020 онд Э.Энхзориг “Амараа ах уулзъя гэж байна. Чи нуугдаж байгаарай. Чамайг захирал нь гэж мэдвэл чиний дуугүй ноомойг далимдуулаад шууд дээрэлхээд, энэ газраа өг гээд аргагүй байдалд хийгээд авчихна шүү” гэсэн. Би ч гал тогоонд байж байгаад уулзалт дууссаны дараа юу болсоныг асуухад  “хажууд нь бараг дуулж байгаад л гарч ирлээ, аймар хүн байна” гэхэд нь итгээд л өнгөрөв.  Үнэндээ тухайн үед ямар уулзалт болсныг би чихээрээ сонсоогүй ч сүүлд С.Амармандах ахтай танил болчихоод “Та үнэхээр манайхыг булааж авах гээд ирж айлгаж байсан юмуу уу?” гэхэд “Танайд хоол идэх гэж оронгоо Эзо дүүтэй мэнд мэдэх гэж орсон. Танай нэг шөл их дажгүй юм байна лээ. Танайхыг сонирхоод хааяа Жем паласаас асуудаг байсан. Гэхдээ таньдаг дүү ажиллуулж байгааг нь сонсоод сонирхохоо больсон. Сүүлд зарах юмуу гээд асуухад чанга  үнэ хэлээд байхаар нь больцон байсан” гэж билээ.

Ингээд  эчнээ танил болсон  С.Амармандах гэдэг хүнд түрээслүүлэгчээр дамжуулан  санал тавьлаа. Чарлес Чонын төлөөлөгч, би мөн Амармандах нарын хамт гэрээ хийж төлбөрийн 50 хувийг Чарлес Чонд шилжүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болж, манай лоунжийн түрээсийн гэрээ хүчингүй, доторх эд зүйлс бүхэлдээ С.Амармандахынх болсон.

Энэ хооронд С.Энхзориг “Ямар найзууд байлаа чи бид 2, яаж зүтгэлээ дээ, ямар хүн чанаргүй муухай юм бэ, хүний хүч хөдөлмөрийг булаалаа, хүний үнэргүй, Учрал бид хоёр ямар их цагдаа шүүх, хуулийн байгууллагын хүн таньдаг билээ. Чи ингэж байгаа бол би чамайг амьтан болгоно. Ингээд хохироод үлдэнэ гэж бодож байвал эндүүрч” хэмээн мэссэж бичиж сүрдүүлж байсан. Өдөр шөнөгүй залгаж байсан. Миний таньдаг хүмүүс рүү залгаж, миний итгээд ярьдаг байсан асуудлуудтай холбоотойгоор хүмүүсийг хайж олж уулзан тэднийг өдөөн турхирч, хамтран цагдаад гомдол гаргая ч гэж ярьсан байсан. Өстөн дайсангүй миний эсрэг хөдлөх хүн байгаагүй л л дээ. Бүгд л түүний энэ үйлдлийг гайхан надруу ярьж байлаа. Яаж яваад ийм хүнд итгээд юмаа өгчихдөг юм бэ хэмээн бүгд загнасан.

Ингээд Э.Энхзориг “лоунжийн доторх бүх юм миний эд хөрөнгө байсан. Миний хадам ээж авч өгөөд, өчнөөн байр саваа зараад хөрөнгө оруулсан зүйлийг маань хүнд зарах гэлээ. Хүний юмыг булаалаа. Миний юмыг өгөхгүй бол танайхыг олон нийтэд мэдэгдэнэ. Хэвлэлийн хурал хийнэ” хэмээн түрээслүүлэгчийг шантаажилсан пост бичиж эхэлсэн. Үүнд нь түрээслүүлэгчийн зүгээс анхааруулга өгч “танай компанийн дотоод асуудал учир хэн нь авч явах нь бидэнд хамаагүй та нар өөрсдөө шийд. Харин манай компанийн нэр хүндэд ингэж ор үндэсгүй халдаж, гүтгэх юм бол дараагийн удаа зүгээр байхгүйг анхааруулья” гэсэн хариу мэдэгдэл өгсөн. Үүний маргааш нь түрээслүүлэгчийн  аль нь хэний мэдлийн юм болохыг нотлох зорилгоор Э.Энхзоригтой нүүрэлдэн уулзахаар болов. Мэдээж би бүх л баримт, падаан, хуулгаа бариад очив. Гэвч Э.Энхзориг Учрал хоёр намайг хармагцаа л гол зүйлээ биш тэнд байгаа бүх хүнд миний талаар буруу ойлголт авахаар зүйлсийг ярьж орилж хашгирч эхлэсэн. Ойлголцохгүй байсан тул үнэн мөнийг шалгуулдаг газар нь шалгуулъя “чи энд байгаа зүйлсээс авч явах л юм бол хулгайч болно” гэдгийг нь ч сануулсан. Энэ нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байсан. Э.Энхзориг юм өгөхгүй бол шантаажилсан постоо устгахгүй, залруулга хийхгүй гэсэн тул түрээслүүлэгчийн зүгээс аргагүй эрхэнд эд зүйлсийг өгч явуулахад хүрсэн. “Жем палас”-ын зүгээс Э.Энхзориг бид хоёрын голд зүв зүгээр л байж байгаад нэр төрөөрөө хохирч байгаа тул өгч явуулсныг нь ойлгож байна. Түрээслүүлэгч тал дараа нь ямар нэг асуудал гарахаас урьдчилан сэргийлж бүгдийг бичиж тэмдэглэж, бичлэг хийж авсан. Э.Энхзориг хөрөнгө оруулсан юм бол падааныхаа дагуу өөрийнхөө юмыг аваад явахгүй яагаад тэнд байсан бүх зүйлсийг авч явсаныг ойлгоход бэрх. Бүүр анх хов хоосон газар байж байгаад бүгдийг нь Э.Энхзориг худалдаж авчраад тавьчихсан мэт аашилсан нь итгэхэд бэрх.

-Тэгээд дараа нь С.Амармандах Э.Энхзоригийн тоног төхөөрөмжөө аваачиж хадгалсан контейнорыг ухсан гэсэн асуудал үүссэн юм байна тийм үү?

-Э.Энхзориг энэ лоунжад ирэхээс өмнө манайх өчнөөн тоног төхөөрөмжтой, тохижолттойгоор үйл ажиллагаагаа явуулсаар байсан.

Манайхаас лоунжыг тохижилт тоног төхөөрөмжтэй нь худалдан аваад мөнгө төгрөгөө өгчихөөд байж Э.Энхзоригт юмаа алдчихаар худалдан авсан тал гайхна биз дээ. С.Амармандах ах намайг энэ бүхнээ зохицуулахыг шаардсан. Зүй ёсны хэрэг. Удахгүй шинэ жил болно, засвар үйлчилгээ бүх юмаа жигдлэхэд хугацаа орох байтал тэнд байсан бүх зүйлсийг тоноод авч явсан нь тэдэнд их хохиролтой, хугацаа ч байхгүй байсан нь тодорхой. Ингээд би 2021 оны 11 дүгээр сарын 9-нд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст Э.Энхзоригийг хувийн өмч хөрөнгийг хулгайлан авч явсан талаар гомдол гаргасан. Хулгайд алдсан эд зүйлээ олсон бол алдагдахаас нь өмнө түрүүлээд  юмаа авах боломжтой гэж үзсэнээр С.Амармандах алдсан эд зүйлсээ очиж авсан. Тэгмэгц Э.Энхзориг С.Амармандахыг Хануул-ын Цагдаад өөрийнх нь эд зүйлийг хулгайлсан хэмээн гомдол гаргачихсан. Харин би  буюу С.Амармандах алдсан эд зүйлсээ эргүүлэн олж авснаар Баянгол дүүрэгт өгсөн миний өгсөн гомдол хэрэгсэхгүй болж байгаа юм. Үйл ажиллагааны явцад авсан 6 ш буйдан болон PS4 тоглоом, 1 ш зурагт, үйл ажиллагаанд ашиглаж байсан ПС-нүүдийн доторх эд анги буцаж ирээгүй тул нэмэлт гомдол гаргахаар болов. Э.Энхзоригтой хамтран үйл ажиллагаа явуулж байхдаа худалдан авсан буйдан болон бас бус зүйлсийг хуваах нь мэдээжийн хэрэг ч тэрбээр бүгдийг нь авч яваад одоо болтол тэр талаар дурсахгүй байгаа. Харин С.Амармандах хүний эд хөрөнгийг хулгайлан авч явсан уу, эсвэл үнэхээр өөрийнхөө юмыг буцааж авсан уу гэдэг асуудлаар цагдаагийн байгууллагаар явах ажилтай боллоо. Э.Энхзориг өөрийгөө хууль цагдаа өмгөөлөгч, прокурор шүүхэд олон танилтай, Монголд болохгүй юм гэж байхгүй гэж ярьж байсан учраас эмээж л байлаа. Энэ хэрэг дээр байсан өмнөх мөрдөгч хэргийн нотлох баримт бичгийг шалгаж үзээд хэрэгсэхгүй болгосон ч энэ бүрт нь Э.Энхзориг гомдол гарган шалгуулсан байдаг. Удалгүй  шинээр мөрдөн байцаагч томилогдож хэд хэдэн удаа мэдүүлэг авсны дараа “талууд өөр өөр юм яриад байна. Асуудлын гол нь энэ бүх эд зүйл хэнийх вэ гэдгийг тодруулах нь чухал тул та хоёрыг нүүрэлдүүлэн байцаалт авна. Заасан хугацаанд өөрсдийн бүхий л нотлох баримтаа авч ирээрэй” гэсэн. Өглөө 9 цагаас эхлэх байсан ч Э.Энхзориг 11 цагт ирснээр орой 21 цаг хүртэл байцаалт үргэлжилсэн.  Энэ үеэр би Э.Энхзоригийн алдсан гээд байгаа  97 төрлийн эд зүйлсээс 95-ых нь падаан, хятад хэл дээрх падааны орчуулга, төлбөр шилжүүлсэн баримтын гүйлгээний хуулга зэргийг он сартай нь дансны дугаартай нь мэдүүлж нотлох баримтуудаа үзүүлсэн. Мөрдөгчийн асуултыг ойлгохгүйн улмаас эхэндээ загнуулж ч байсан. Харин Э.Энхзориг “энэ манай хадам ээжийн авч явуулсан зүйлсийн падаан гэх хятад бичиг, мөн миний оруулсан хөрөнгө хэмээн өөрийн нэр дээрх посын машины хуулгыг үзүүлэн тайлбар тавьж байв. Мөрдөгч гол нь энэ бүх эд зүйлсийг анх хэн нь авсанаа л батла гэсэн байр суурьтай байв. Анх Э.Энхзоригт данс нээж посын машин ашигласан цагаас л түүний интернэт дансны хуулгийг би өдөр тутмын данс тооцоогоо хянаж ирсэн бөгөөд  тэрхүү дансны хуулгаа барин миний оруулсан мөнгө гээд ярьж эхлэхэд нь үнэхээр хэлэх үг олдоогүй. Энэ нь үйл ажиллагааны орлогоос олсон мөнгө болохоос Э.Энхзоригийн оруулсан мөнгө биш гэдгийг би түүний дансны хуулган дээр тухайн өдөр бүрийн тооцооны билл, картын билл, өдөр бүр орж ирсэн сеттлэмэнтийн нэгтгэл зэргийг үзүүлэхэд ихэд гайхсан мэт дүр үзүүлэн “ чи яагаад хүний дансны хуулгыг авчихсан байгаа юм бэ” гэхэд нь үнэхээр уур хүрсэн. Ингээд тэнд байсан хэн ч харсан ойлгомжтой болж өнгөрөв. Ингээд цагдаагаас ч прокуророос ч энэ асуудлыг шалгаж үзээд 2022 оны 3 сарын 15-нд хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан гэдгийг  4 дүгээр сарын 16-нд өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан мэдсэн.


ЛОУНЖАА ХААСНААС ХОЙШ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ӨР ТӨЛБӨРИЙГ ОДООГ ХҮРТЭЛ ӨӨРИЙН БОЛОМЖООР ТӨЛЖ БАРАГДУУЛСААР БАЙГАА. ХЭН НЭГЭН ХОХИРОХ ЁСГҮЙ
 

Э.Энхзоригийнхоор бол цагдаагийн байгууллага тийм баримтыг хүлээн зөвшөөрч, посын орлогыг нээрээ чиний хөрөнгө оруулалт юм байна гэх ёстой байсан уу,  эсвэл түүний баталж чадаагүй, нотлох баримтгүй хоосон зайнд өөр юм зохиож бичээд дахиад шалга гэх ёстой байсан уу бүү мэд.

Энэ хугацаанд лоунжаа хаасны дараа нийлүүлэгчдийн өр төлбөрийг одоо болтол өөрийн боломжоор төлж барагдуулсаар байгаа бөгөөд энэ асуудлаас болоод өөр хэн нэгэн хохирох ёсгүй юм. Э.Энхзориг үнэхээр компанийн 50 хувийн хамтран эзэмшигч гэдгээ ухамсарлаж байгаа бол энэ бүх хугацаанд үүсэн бий болсон өр төлбөрийн тал нь ч түүнийх гэдгийг ойлгох байх найдсан ч зөвхөн орлого  болон эд хөрөнгө л түүнийх бусад нь мэдэхгүй гэсэн байдлаар хандсаар ирсэн нь түүний ямар хариуцлагаа ухамсарладаггүй хүн бэ гэдгийг харуулна.

Өдийг хүртэл Э.Энхзоригийн талаар цагдаагийн газраас өөр газар ярилгүй, янз бүрээр маргалдаагүй нь түүнийг өөрөө сайн бодож яагаад ийм болов, юунаас болов гэдгийг ойлгоосой гэж хүссэн ч тэрээр энэ талаар бодох нь бүү хэл улам шунахайран дайрч амар хөнгөн аргаар бусдын эд зүйлсийг авах гэж дайрсан.  Олон нийтийн сүлжээгээр идэвхитэй байж нийгмийн эмзэг асуудлуудыг хөндөж бусдад нөлөөлөх гэж оролдож байгаагийн цаад санааг нь хоёр жил хамт зууралдсан хүний хувьд сайн мэднэ. Мэдээж түүнтэй хааяа нэг зөрөөд мэнд мэддэг хүмүүст хэзээ ч тэр өөрийн энэ талаа харуулахгүй, тэд ч мэдэхгүй. Гэхдээ түүнтэй ойр дотно харилцаад үзчихсэн хүмүүс нь бүгд л мэднэ. Ямар сайндаа л надаас мөнгө зээлээд байхаар нь зөндөө олон найз нөхөдтэй байж тэд нараасаа зээлж болохгүй юм уу гэхэд “яахав, мөнгөтэй боломжтой найзууд зөндөө бий. Гэхдээ яг цагаа тулахаар надад 10 мянган төгрөг ч зээлдэггүй шдээ. тийм нарийн болчихсон. Сонин хүмүүс.зүгээр л архины л найзууд” гэж хэлэхэд нь гайхаад өнгөрч байсан ч өнөөдөр түүний найзууд яагаад түүнд тэгж ханддагийг өөрийн биеэр олж мэдлээ.

Э.Энхзориг гэмгүй олон хүний нэр төрийг хохироон, шантааж хийхийг оролдож байгаа учир түүнтэй яг адилхан аргаар үнэн зөвийг нь нийтэд дэлгэх гэснийг минь ойлгоно биз ээ.

Эх сурвалж: atg.mn

Сэтгэгдэл ( 33 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жаргал(223.33.164.35) 2023 оны 09 сарын 18

Хосоо чи энэ хулхи хулгайчдыг алахгүй яасын. Ингэж хохирч байхдаа яадгийн. Цагдаа прокурор ичээч. Яагаад муу сданууд Учрал гэдэг авгхйгийн гарт орчдог байнаа

0  |  0
Зочин(202.126.90.33) 2022 оны 05 сарын 03

Энхзориг хэзээний сайн нэртэй хүн биш шдээ! Мэддэггүй маллуулчдымуу? Архичин шоучин хүүхэмсэг одоо нэмээд залилан хдэг болоо шив. Хосбаяр нь ямар дүпп гар вэ яджаахд.

1  |  0
Bold(192.82.84.173) 2022 оны 05 сарын 02

Uu tiim lalar bsan yumuu

0  |  0
U(192.82.90.13) 2022 оны 05 сарын 02

Aimaar humuustei hamtarcheeee

0  |  0
mandaa(192.82.71.221) 2022 оны 05 сарын 02

Ene zindaa chn mandahbayrinh mandahbayrtai ni nuguu amaraa ni nz ged boddoo horjoontoi garyyd tged hoorondoo zailul ydahgui mandah bayr mungu ygaasan heregeer ewguitne dee

0  |  0
irgen(66.181.185.47) 2022 оны 05 сарын 03

Ene Khosbayar shig mal bdg yum bna. Enkhzorig bol davarsan zaluu. Amaraa ugaasaa evgui gar l da. taarsan nuhduud uchirchee

1  |  0
би байна (121.127.155.241) 2022 оны 12 сарын 03

амраа чинь луйварчин нь үнэн шүү япон явуулна гээд хүмүүс луйвардсан

2  |  1
Zochin(103.57.94.136) 2022 оны 05 сарын 02

Enhzorigiig Tsagdaa ug

2  |  0
Г(66.181.160.118) 2022 оны 05 сарын 02

атг одоо учрал хахууль авч бсан цагдаа мхег бүгдийн шалга хорь

6  |  0
Иргэн(202.126.88.138) 2022 оны 05 сарын 02

Энэ хосбаяр чинь өөрөө шал тэнэгтээ л энэ амьтанд ашиглуулсан бна шд. Анхны,удаа байдлыг мэдэрчээд цаашаа тэнэгтээд үргжлжлүүлж давруулаад бсан өөрийн чинь тэнэгийнх өөр юу хэлэхэв. Энхзохиг гэнэ үү тэр ч бүр хогын амьтан бж

4  |  0
Zocin(202.126.88.172) 2022 оны 05 сарын 02

Endees orlogoo enhzorig avaad oroo hosbayar toldog bsan bnshdee\n

1  |  0
Aaaaa(103.10.22.69) 2022 оны 04 сарын 30

eooo estoi oorsdoo l uchraa ol xen n zow xen n buruug burhan l medeh bhdaa

1  |  0
Кккк(66.181.161.121) 2022 оны 05 сарын 02

Монголчуудаа гэж… хөгийн гарууд шүү ёстой л үхэр монгол нэгнийхээ хүүрэн дээр шавсан өт хорхонууд. Сүйрэх тавилантай юм байна дөө.одоо ч угаасаа сүйрэл рүүгээ эргэлт буцалтгүй орсон. Энэ хос хэн гэнэ үү тэр амар хэн гэнэ үү ккк монгол хүмүүсийн яруу төлөөлөл шүү дээ бүгд нохойн жогорхой

2  |  0
Мэгцэл(192.82.78.139) 2022 оны 04 сарын 30

гаригаа чи ичих хэрэгтэй

0  |  0
1(202.21.109.76) 2022 оны 05 сарын 02

helee hazaad hoorhon luivriin patsaanuu gui yu enhzorig geech

2  |  1
Зочин(122.201.24.83) 2022 оны 05 сарын 02

Хосбаяраа дотуур тамиртай хүүрээ зохиолоо дуусга гэмээ хүлээ

1  |  0
Ари(66.181.185.205) 2022 оны 05 сарын 02

Сошилд ямар мэдээ гарна дагаад намирчих юм аа хахаха одоо Энхзориг нь худ болоод явчирхлаа тийм уу намирцгаадаа хахаха

2  |  0
Ари(66.181.185.205) 2022 оны 05 сарын 02

Энхзориг бол баримттай яриад бхйгаам л да та нар баримттай ярьчих лда

1  |  1
Цэрмаа(150.129.143.92) 2022 оны 05 сарын 02

Энхзориг их хулхи залуу даа. Хулхин дээр цэцэг ургуулна даа.

1  |  1
boldoo(202.126.89.39) 2022 оны 05 сарын 02

Худлаа Троллуд байна шүү шаал худлаа яриж байна. Амараа хосоо луйварчид

4  |  1
hh(203.91.115.38) 2022 оны 05 сарын 02

yg iim shimegch bdag shu.hunii ymig uuriin met ashiglaj shnadag

1  |  0
Fk(202.126.89.115) 2022 оны 05 сарын 02

Haraal id gej ter enhzorig gej tsaitsan hulgaich bnaa yamar ichdeggui ulun lalar ve uher mglchuud n ugend n itgej gemgui zaluuruu dairsaar shivshig tsaashaa

2  |  1
bii(202.21.108.138) 2022 оны 05 сарын 02

enhzorig ymar zevuun nobsh vee

3  |  0
Zochin(192.82.91.154) 2022 оны 05 сарын 02

Энхзориг ямар балиар залхуу хүүр вэ.Ажилд нь оролцохгүй байж өлөнтөөд миний орлого миний мөнгө гээд байхын.бас юун хадам ээж вэ.Энэ бүр гэр бүлээ хүртэл луйварддаг өлөн залуу бна шдээ.Энхзоригоо ичээчээ.Нэр төрөө бодоо.Өөр ажил хий.Олны танил болохоор хамаагүй ажил хийж болохгүй байгаа гэнэ үү.ёстой хөгийн шимэгч бнашдээ.тэгээд чи ажил хийхгүй өөр хэн нэгэнээр тэжээлгэж аиьдрах юмуу?

6  |  0
Иргэн(103.57.95.113) 2022 оны 04 сарын 30

Амараа , Хосбаяр 2 аюултай улс мафи.

2  |  1
Zochin(103.9.88.101) 2023 оны 09 сарын 20

Yria ni awtsaldahgui bna. Mun setguulch zowhon 1 taliig barisan yriltslaga bolj

2  |  1
zochin(103.57.94.157) 2022 оны 05 сарын 05

1d. belegleliin gereeg butsaax bolomjtoi.\n2d. xamtran biznes erxelj olson tsever orlogo bolon ur tulburiig xuvaaj avna.\n3d. tureesiin gereeg tsutsalj. ed xurungiin margaaniig irgenii xuuliar shiiduulex. shuuxiin zardliig buruutai tal ni nuxuj tulnu.

4  |  0
зочин-0(66.181.189.189) 2022 оны 04 сарын 30

Хэзээ нэгэн цагт хуулийн дор бөхөлзөх болно доо.

1  |  0
зочин-0(66.181.189.189) 2022 оны 04 сарын 30

Зиндаа сайтаас асууя. Ямар учраас бичсэн сэтгэгдлийг арилгаад бнас? Аль эсвэл ТВ-д юм уу 1111-т мэдэгдэж асуух уу???

3  |  0
зочин-0(66.181.189.189) 2022 оны 04 сарын 30

Зиндаа сайт бимчсэн юмыг арилгаад бдаг нь ямар учиртай юм бэ? Түүний хамсаатан юм уу? Яаж гэж сэтгэгдэл авдаг юм бэ? Би хүн гүтгээгүй, доромжлоогүй шүү. Хэвлэл мэдээллийн эрх чөлвөө гэдэг нь энэ үү???

1  |  1
зочин(66.181.189.189) 2022 оны 04 сарын 30

Шившгээ тарьж бна даа.

2  |  0
зочин-0(66.181.189.189) 2022 оны 05 сарын 02

Ёооё. Ингэж унаж тустал хуурч мэхэлдэг найз нөхөд гэж бдаг л юм бна. Сайхан сэтгэлийн хариуд хүн биш бараг араатан шиг л харьцаж. Хууль шүүхийнхэн арын хаалгаддаггүй л юм бол үнэн зөвийг нь тогтоох байлгүй. Өнөө цагт ажилд ч амьдралд ч итгэл даах хүн цөөрч дээ. Ёстой л долоо хэмжиж нэг огтлох гэдэг болж байх шиг.

5  |  0
Зочин(64.119.16.182) 2022 оны 05 сарын 02

Энхзориг ичих хэрэгтэй болж дээ

5  |  0
Top