Ц.Мөнх-Оргил: Халдашгүй байдлын дэд хороо дахиж хуралдана

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 28

Прокурорын байгууллагаас нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-д хүргүүлсэн. Энэ хүрээнд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр /2022.04.27/ хуралдсан ч шийдвэрт хүрч чадаагүй юм. 

Энэ талаар тус дэд хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Прокурор болон бусад албаны хүмүүс дахин олон асуултад нэмэлт тодруулга өгөх шаардлагатай болсон. Хоёрт, бүрэн эрх нь түдгэлзэх саналаар орж ирсэн гишүүд холбогдсон хэргийнхээ талаар ойлголтгүй байна. Тогтоолтойгоо танилцаагүй ч гишүүн байна. Тэгэхээр гишүүдэд тайлбар хийх боломжийг олгох ёстой. Гуравт, хуралдааны шийдвэрийг дөрвөн гишүүн болохгүй. Хоёр хоёроороо тэнцчихвэл шийдвэр гарахгүй. Тиймээс Халдашгүй байдлын дэд хороо шийдвэрт хүрсэнгүй. Дахин хуралдана" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.47) 2022 оны 04 сарын 28

Та нараас ч олигтой шийдвэр гарахгүй нь ойлгомжтой хараглаж байна адилхан хулгайч луйварчид хулгайчаа юу гэж тавиад туучих бил ээ дараагийн ээлжинд өөрөсдөө байгаа гэдгийг сайн мэдэж баыгаа Бид энэ хулгайч луйварчидаасаа яаж салж санаа амар аиьдрах вэ дээохи гишүүний ярьж байгааг сонсоод дургүй хүрээд ямар ч итгэлгүй болчихлоо гэхдээ та нараас салах цаг ойрхон байгаа гэдэгт итгэж явна

0  |  0
Zailuulaa(66.181.161.68) 2022 оны 04 сарын 28

Munhorgiil N.Enhbold Bymbatcogt Purewdorj nar bol manangiin ukdegdeluud shuu dee edniig bolon manangiin shuugj nariig zailuulahgui bol elbegdorj me enhboldnar bainaal gsn ug shuu dee

0  |  0
Top