Украины дайн эхлэснээс хойш бараг өдөр Буриадад амь үрэгдэгсдийн шарил тээвэрлэсэн галт тэрэг ирж байгаа. Албан ёсны тоо байхгүй ч өнөөдрийн байдлаар 102 буриад дайчин Украинд амиа алдсан гэсэн баримт байна. 2504 хүн амтай Сэлэндγγмэ хэмээх тосгоноос 22 залуу дайнд явсан гэхээр маш олон буриад эр Украинд байлдаж байгаа нь ойлгомжтой.
Буриадын Ардын хурлаас энэ сарын 26-нд Украинд хийж байгаа тусгай ажиллагаанд оролцож, амь үрэгдсэн, шархадсан цэргүүдийн ар гэрийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.
Шинэ хуулиар тэдний хүүхдийг:
-Буриадын цэцэрлэг, сургуульд дараалалгүй хамруулж, эмчилгээ, сувилал, хүүхдийн зусланд үнэгүй амраана
-Буриадын мэргэжлийн сургууль, коллежид улсын зардлаар сургана.
-ОХУ-ын ямар ч их, дээд сургуульд үнэгүй сургахаар болжээ.
Сэтгэгдэл ( 8 )
ukraine front der tuba india buriad tsereg baildaagui baila gej. ukraine armee budha nepal burhan tahidag tsereg baihgui shuu.
ukraine arme eburiad india tsereg baidaguima.
Украйнчуудын мэдээлснээр 200- д буриад цэрэг үрэгдээд байгаа нь орсын регионуудаас дайчлагдсан цэргүүдээс хамгийн олон нь болж байна...ум ма нэ бад мэ хум...
Uursduu huuheduuud baina shdee hu.
Эвий эвий буриадууд минь. Цөөн тоотой үндэстнүүдийг устгах ажиллагаанд хэрчүүлж байна даа..
Буриадуудыг цөөлөх оросуудын арга
”202.126. 89. 99.” бичигч ээ үг хүчтэй гэдэг, чиний ХОХЬ нь ээ гэж хөөрхий хүмүүсийг тавласан үг чинь чамд үйлчилж чи хохь болох өдөр ирнэ тэр үед наад үгийнхээ утгыг мэдэрч ав !
Гохин ээ гохин . Бусдын нутаг оронлуу түрэмгийлэн дайрсны шангаа авч байна. Дахиад зөндөө олон олоноороо чад хийх биз