Мариуполийн иргэн нохойгоо дагуулан тав хоног явган явж Запорожьед иржээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 28

Украины Мариуполь хотын оршин суугч эрэгтэй Жужа хэмээх нохойтойгоо Запорожье хот хүртэл тав хоног явганаар явжээ.

Мариуполиос Запорожье хүртэл 225 км зайтай. Амьдрахын төлөө тэмцсэн украин эрэгтэйн тухай сайн дурын ажилтан Маша Украинская Facebook-т бичсэн байлаа.

Запорожье хотын дүрвэгсдийн төвд лхагва гарагт ирсэн тэрбээр буун дуу, мина дундуур тав хоног нохойтойгоо явжээ. Аюулгүй газрыг зорьсон түүний талаар сайн дурын ажилтан бүсгүй “Түүний гарыг хар даа! Амьдрахын төлөөх хүсэл... Гуйя, Мариуполийг бүү мартаач! Тэнд энгийн иргэд, цэргүүд бүслэлтэд байгаа” хэмээн бичжээ.

Тав хоног явган явж Запорожьед ирсэн эрэгтэй гараар чирдэг жижигхэн тэргэн дээрээ жаахан хүнс авч гарсан байжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(176.234.11.134) 2022 оны 04 сарын 29

эвий дээ.хол замд жужа нь маш том хань болсон байх даа

1  |  0
зочин (103.26.194.179) 2022 оны 04 сарын 29

Хөөрхий дөө. Гэмгүй хүмүүсийг бурхан ивээг.

2  |  0
Top