Д.Зоригт оо, золигтохгүй шүү

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 06

УИХ-ын гишүүн Д.Зоригтыг “Монгол шуудан” банкны үүсгэн байгуулагч гэдгээр нь сайд Д.Зоригтоос ялгадаг. Барагтай л бол амнаасаа үг унагах нь ховор түүнийг УИХ-ын гишүүн гэдгийг тойргийнх нь сонгогчдоос өөр хэн ч мэдэхгүй гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй. Тэгвэл саяхны нэгэн өдөр төлөв даруу УИХ-ын гишүүн маань Төрийн ордны хоёрдугаар давхарт тамхи татаж байгаад намынхаасаа сануулга аваад амжжээ. Учир нь кофе уух гэж АН-ын нэр бүхий гишүүд хоёрдугаар давхрын кафед зочилжээ. Энэ үеэр тамхи татаж кофе уусан шиг суусан эрхэм гишүүнийг цочтол “Зоригт оо, Төрийн ордонд тамхи татаж болохгүй хууль гарчихаад байхад золигтоод байгаарай” хэмээн хатуухан анхааруулга өгчээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top