ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр байшингийн суурь тавихад сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 30

2022.04.30 / БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 30

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эрлэг лугаа учирна
  • Наран ургах, шингэх: 05.36-20.03
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй   
  • Суудал: Уул

Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зззз(66.181.177.221) 2022 оны 04 сарын 30

зөрчихсөн наасан

0  |  0
Top