Монгол, Хятадын хилийн Бургастай-Лаоемяо авто замын боомтыг нээлээ

2022 оны 04 сарын 28

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2022 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр утсаар ярих үеэр ойрын хугацаанд хилийн Бургастай-Лаоемяо авто замын боомтыг нээн ажиллуулахаар тохиролцсон. Энэ дагуу 2022 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр тус боомтыг албан ёсоор нээн ажиллуулж эхэллээ.

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилийн Бургастай-Лаоемяо авто боомт нь хоёр талын шинжтэй байнгын ажиллагаатай боловч цар тахлын улмаас 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 1 жил 4 сар гаруй хугацаанд хаалттай байсны эцэст ийнхүү нээгдэж, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт-импортын тээвэрлэлт сэргэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top