Украины Тэргүүн хатагтай Елена Зеленская Туркийн “Анадолу” мэдээллийн агентлагт ярилцлага өгчээ.
Дайны хүнд үеэр түүний өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Дайны үеэр сэтгэлзүйн байдал хүнд байгаа. Буча хотод энгийн иргэдийг тамлан зовоосны дараа, олон мянган хүний хувь заяа тодорхойгүй байгаа Мариуполийн сүйрлийн дараа яаж тэсэж байна вэ. Харьковт өдөр бүр галлаж байхад, 200 хүүхэд нас барж, олон мянган хүүхэд тахир дутуу болсны дараа яасан бэ?
-Энэ талаар ямар нэгэн өрөвдмөөр бас баатарлаг зүйл хэлэх хэрэгтэй байж болох юм. Гэхдээ би чинь хүн шүү дээ. Хэвийн ямар ч хүний адил өвдөлт мэдэрч байна. Өдөр бүр. Мэдээ уншихад миний толгойд хамгийн түрүүнд орж ирдэг бодол бол дахиад гал нээгээгүй бол гэсэн бодол. Орос дахиад гал нээж байгааг хараад гэмтэж шархадсан хүмүүс байхгүй л байгаасай гэж боддог. Гэвч хүмүүс гэмтэж шархадсан байдаг. Яагаад гэвэл ОХУ энгийн иргэдэд цохилт өгч байна.
Украины оршин суугч бүр өдөр болгон өвдөлт мэдэрч байна. Дараа нь украинчууд ажилдаа явж, ялалтын төлөө чадах бүх зүйлээ хийдэг. Би ч ажилдаа ирдэг. Хэн нэгэн байлдаж, хэн нэгэн эмчилж, бид орон орны хамтрагч нартайгаа өвчтэй хүүхдүүдийг хилийн чинад руу нүүлгэн шилжүүлж байна. Украин руу эмнэлгийн хэрэгсэл, шинэ төрсөн хүүхдүүдэд зориулан инкубатор зөөж байна.
Мэдээж мэдээллийн фронтод өдөр тутмын ажлаа явуулж, манай газар нутагт юу болж байгаа талаар бодит мэдээлэл хүргэхээр ажиллаж байна. Хүн бүр зовлон шаналлаа даван туулахын тулд, бусдын зовлонг багасгахын тулд чаддаг зүйлээ хийж байгаа. Хэрвээ үүнийг тэсэх гэж хэлдэг бол би тэсэж байна.
“Украин хүүхдүүд Турк дэх дотуур байртай сургууль руу шилжсэн”
-Дайн эхлэхээс яг гурван долоо хоногийн өмнө Киевт хатагтай Эмине Эрдоган болон ноён Эрдоган нар ирсэн. Энэ нь манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой байсан шиг санагдаж байна...
-Халуун дулаан уулзалт байсан. Бид Туркийн жуулчдад зориулан турк хэл дээр аудио гарын авлага гаргасан. Энэ уулзалтын дараа бидний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн болохоор надад өнгөрсөн амьдрал мэт санагдаж байна. Гэхдээ дайны өмнөх нөхөрлөл хэвээр үлдсэн, бүр илүү сайжирсан. Хатагтай Эмине Эрдоган мэдээллийн фронтод биднийг дэмжиж, Оросыг тусгай ажиллагаа гэж худал ярьж байхад эв санааны нэгдлээ илэрхийлсэн.
Киевт хүүхдүүдэд зориулсан аюулгүй газар хайж эхлэхэд Турк улс хамгийн их тус хүргэсэн орнуудын нэг. Украинд аюулгүй нэг ч хот байхгүй. Яагаад гэвэл Орос улс хаа сайгүй пуужин харваж байна. Турк улсын тусламжтайгаар украин хүүхдүүд Турк дэх дотуур байртай сургууль руу шилжсэн.
-Дайны үеэрх хувийн аюулгүй байдлынхаа талаар?
Нуугдах бол дорой зүйл. Би үүнийг минут тутамд мэдэрч байна. Би нуугдахыг хэзээ ч уучлахгүй. Бидний бүгдийнх нь амьдралд байнга аюул тулгарч байна. Биднийг бүгдийг нь устгах боломжгүй. Бүх л хүн айдастай байгаа.
“Украин эмэгтэйчүүдийг аймшигтайгаар хүчирхийлсэн”
-Украин эмэгтэйчүүдийг аймшигтайгаар хүчирхийлсэн гэсэн мэдээлэл гарсан?
-Энэ талаар ярихад аллагын талаар ярихаас ч илүү аймшигтай байна, үнэхээр аймаар. Яагаад гэвэд хохирогчдод одоо ч хэцүү хэвээр байгаа. Тэдний ой санамжид үргэлж байж байх зүйл. Аллага бол амьдрал үгүй болсон байдаг бол хүчирхийлэл нь амьдаар нь үхүүлж, үүний дараа хүн өөрийгөө эргүүлж олж авах гэж маш их хугацаа шаардагдах зүйл.
Хүчирхийллийн хохирогчдод энэ талаар ярих нь хэцүү. Яагаад гэвэл “Намайг хүчирхийлсэн” гээд хэлэх нь эргээд түүнийг мэдэрнэ гэсэн үг. Иймээс бид хохирогчдыг нэмж гэмтээхгүйн тулд хүчирхийллийн тухай баримтыг болгоомжтой дэлгэх хэрэгтэй. Гэхдээ оросуудын хүчирхийлсэн украин эмэгтэйчүүдийн тоо аймшигтай байгаа учир бид ярих үүрэгтэй.
Оросын арми энгийн иргэдийг хөнөөж, дээрэмддэг зэрлэг хүмүүсээс гадна хүн зовоож таашаал авдаг гаж донтнуудаас бүрджээ. Оросын булаан эзлэгчид шударга тулаанд бус сул дорой иргэдэд хүчээ гаргаж байна. Тэд украин бүсгүйчүүдийн нөхрийг нь хөнөөгөөд хүчирхийлсэн тохиолдол ч гарсан.
Оросууд насанд хүрээгүй охидыг жирэмслүүлсэн
Украины бүрэн эрхэт мэргэжилтэн Людмила Денисова хүчирхийллийн бүх тохиолдлыг бүртгэж байгаа. Холбогдох байгууллагуудын мэдээлснээр Буча хотод 25 эмэгтэйг оросууд...цэргүүд гэж хэлж чадахгүй нь ээ...хэрцгий хүмүүс хүчирхийлсэн. 10 эмэгтэй жирэмсэн болсон. Эмэгтэйчүүд гэж хэлж байгаа ч тэдний дунд насанд хүрээгүй хүүхдүүд байна. Жаахан охид!
Тэднээс өөрт нь тохиолдсон явдлын талаар бидэнд, итгэдэг хүндээ яриач гэж гуйя. Бүү дуугүй байгаач. Гэмт хэрэгтнүүдийг шийтгэхэд бидэнд туслаач. Та бүхнийг бүгдийг нь тэвэрье. Бид сэргэн босож, цааш амьдрахын тулд бүхий л зүйлийг хийх болно. Амьдрах сайхан! Яагаад гэвэл та бүхэн сайхан зүйл хүртэх эрхтэй!
“Украинчууд одоо нэг цул”
Би сая мянга мянган украинчуудын аймшигт хувь заяаны тухай ярилаа. Үүний дараа украинчууд одоо нэг цул болсон. Нэгнийхээ төлөө зовж, зориг гаргаж байна.
Дайны бүх аймшигт байдлыг үл харгалзан украинчууд, зэвсэгт хүчин тэмцэж байна. Мариуполийн хонгилоос гарч ирсэн хүмүүс сайн дурын цэрэг болж, бусдад тусалж, төмөр замчид ч хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Энэ бол зориг.
“Олон улсын хамтын ажиллагаа дайнаас өмнө тавигдсан”
-Дайны үеэр тавигдсан олон улсын хамтын ажиллагааны талаар?
-Олон улсын хамтын ажиллагаа энхийн цагт тавигдсан. Дайны эхний өдрүүдээс би дэлхийн Тэргүүн хатагтай нараас захидал авсан. Эхлээд энэ нь дэмжсэн захидал байсан бол дараа нь тодорхой тусламж санал болгосон захидал болсон. Олон Тэргүүн хатагтайтай хамтран ажиллах нь энхийн цагт ч тогтоосон байсан зүйл. 2021 оны наймдугаар сард манай улсын Тусгаар тогтнолын 30 жилийн ойн өмнө бид Киевт анх удаагаа Тэргүүн хатагтай нарын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан.
Одоо энэ нийгэмлэг гадаадад суугаа иргэдэд маань тусалж байна. Бид хамтарсан төслүүдийг санаачилж, хэрэгжүүлдэг. Өнчин хүүхдүүдийг шилжүүлэх, хорт хавдартай хүүхдүүдийг эмчилгээнд явуулах зэрэг ажил, боловсрол, соёлын чиглэлд ажил хийдэг.
“Бид ирээдүйд, ялалтад итгэж байна”
“Энх тайвныг хүсэж байвал дайнд бэлэн бай” гэх үг байдаг. “Ирээдүйдээ итгэлгүй хүмүүс хамгийн түрүүнд бууж өгдөг” гэх үг ч бий. Бид ирээдүйд итгэж байна. Бас ялалтад итгэж байна. Үүнд шаардагдах бүхий л зүйлд бэлэн байна.
Ялалт хүлээж байснаас өмнө ирвэл бид илүү баяртайгаар хүлээж авах болно.
Сэтгэгдэл ( 43 )
Америкчууд украйны гараар Оростой байлдаж байгаа.Амрикчууд энэ дэлхийгээр олон зуун цэргийн байгуулсан.
битгий худлаа хуц, хар тамхичны авгай. хүн сүгтэй ямар ч сахиусан тэнгэр суудаггүй л юм шүү. Оросууд шиг хүнлэг хүмүүс хаана ч байхгүй шүү. АНУсын гар хөл болж амьдралгүй болсон хохь чинь л гэе дээ,
Энэ бол худалаа шүү укрианчууд дотороо бие биенийгээ хүчирхийлж бга\nТүүнээс орос цэргүүд тийм юм хийхгүй дайны хуулиар энгийн иргэдийг\nХүчирхийлвэл шууд хээрийн шүүхээр цэргийг заацалдаг хуультай \nДайн бол дайн хууль бол хууль
Amerkiin zunsun uvugnii pashist lobartortoi hvvgee hamgaalj aliagaa aldaj baigaa ANU iin erunhiilugchiin bodlogiig heregchvvlegch Archaagvi pashist bodlogtoi Ukernii zasagiin gazariin har tamhichid sunuhul bolno.Mongolchuud basal teneg baigaa uym daa.Eh oron hoch ve bodood ene baigaa olon mapiin turtei ylsaa shinejileh bolson baimaar uy,\nTsysaa yrsagaadac h hamaatgvi alatsah boljee bidend.
Amerkiin zunsun uvugnii pashist lobartortoi hvvgee hamgaalj aliagaa aldaj baigaa ANU iin erunhiilugchiin bodlogiig heregchvvlegch Archaagvi pashist bodlogtoi Ukernii zasagiin gazariin har tamhichid sunuhul bolno.Mongolchuud basal teneg baigaa uym daa.Eh oron hoch ve bodood ene baigaa olon mapiin turtei ylsaa shinejileh bolson baimaar uy,\nTsysaa yrsagaadac h hamaatgvi alatsah boljee bidend.
Pashizamiig ydamshuulan uvlun avsan yamarj yls iimel hargisaliig uursuduu visegdeg bvten 8 jil.Oros heltei ayalgyytai hvvhed hugchid erchvvl emegteichvvliig gadyyrha tamlaj shataaj haa dairaldsan gazaraa alj zodoj tamlaj baisan.Pashist Ukeraniig yagaad umuuruud baidag hudal olon evlvvleg delhiid tsatsaad baidag ni .Dainii daraa Olon ylsiin shvvhed shvvgdeed ireheer medegdene biz dee.Puten teseegvil bolood temtsej baigaa baih pashist vndeserheg nazistyydtai.Oros tsergvvdiin beleg erhteniig jhen zasaad baigaa billlee.Huruu gariig ni hen tairaad baigaa billee.
Энэ хар тамхичны авгай бас хар тамхи татчихсан юм боловуу юу солиороод бнаа
Орос ууд ялна аа
Нөхөрөөн хамгаалсан худдал ярилцлага! Ийм хачин худал хуурмаг тархи угаасан юм битгий орчуулаач ээ!
бензин, эрчим хүч гээд Oрос ахаасаа айгаад чацга харваж байгаа үмбүүнүүд энэ доор соментоор шаагилдаж байх шив. Oростоо шаалгуулж байхдаа таарсан дибил сүргүүд..
НАТО Украйныг ашиглаж Орос руу дайрч байгаа учраас Орос дайтаж байна
Орос буруугүй дайн бол дайн анхнаасай укаринчууд шууд болзолыг нь хүлээж авах байсан юм хошин шогийн салбадай жүжигчин Зеленский гөлөгөөс болсон.... Хохино л гэж хэлийдаа
Удахгүй шүү дээ та нар. Эх орны дайны үеэр танай нацистууд ертөнцийн бүх булайг үйлдсэн одоо ч мөн адил
Алуурчин гаж донтонгуудад үхэл, олон улсын шүүхээр шийтгэж дүүжлүүрт санжиганаж байх болно.
Оросууд германы 1.5сая эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн тоо баримт байдаг энэ нь дайны дараа үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн тоогоор батлагдсан байдаг.Хүчинддэг нь оросын нэг онцлог гэхүү дээ.Өмөөрч үхэх гээд байгаа коммунизмын үлдэгдэлүүд ардчилсан монголоос зайлна уу!!
Дайнд оролцож байгаа бүх улс орны цэргүүд хүчирхийлэл үйлдэж байгаа даа. Дан ганц Оросыг буруутгаад хэрэггүй. Тэгээд охидыг жирэмсэн болгосон ( 1 сартай байх уу) гэдэг нэг л үнэмшилгүй юм.
Дэлхий бөөрөнхий гэж үнэн бусад худал Турк улс хүртэл курдын ард түмний Сири Ирак дах хот тосгодыг бас бөмбөгдөж сүйрүүлж байгаа шүү дээ. Тэнд бас лхөгшид хүүхдүүд амь үрэгдэж байсан
Хэн ч, юү ч гэж ярьж болно. ”Овоо овоолоогүй бол шаазгай юү гэж суух вэ?” гэдэгдээ. \nХэрэв зэ Орос Хятад хоёр сөргөлдвөл аль талд нь зогсох вэ? Энэ тохиолдолд Америкийн тал гэж үгүй.
Украйн бол еврейн төсөл, зеленский бол украйны тройцкий. Украйнууд золиосонд явж байна
ҮНЭН ШУДАРГА ЯВДАЛ ЯЛНА. БУРХАН ҮРГЭЛЖ ЯЛДАГ. ТИЙМЭЭС УКРАИНЫ ЗОРИГТ АРД ТҮМЭНТЭЙ, ЧИН ҮНЭНЧ ИРГЭДТЭЙ УЛС ТУЛ ТА НАР ЯЛНА. ОРОСЫН ФАШИСТУУДЫН ЭСРЭГ ЭХ ОРОНОО ХАМГААЛЖ БУЙ ТА БҮГДИЙН ӨЛМИЙД МЭХИЙН ЁСЛОЕ. ТА НАРААР БАХАРХАЖ БАЙНА. ИЙМ ФИШИЗМЫН ЭСРЭГ ТЭМЦЭГЧ УКРАИН -ДЭЛХИЙН ИРГЭДТЭЙ ХАМТ АМЬДАРЧ БАЙНА ГЭДЭГ НЬ БИДНИЙ ХУВЬД НЭР ТӨРИЙН ХЭРЭГ ЮМ.
НАЦИСТУУДЫН хүчирхийлсэн украин эмэгтэйчүүдийн тоо аймшигтай байгаа учир бид ярих үүрэгтэй гэж хэлмээр юм даа.
Украины нацист ч гэх шиг гуцнээзз.\nУкраины асудал бол тдны дотоод асуудал.\nОдоо бүр амар монголын босоо хөх бүлгэм бол нацист гээдл дайраад ороод ирэх юм байнлдаа. Хол очиж хуц оросуудаа
Ukrainii natsistuudiin oorsdoo xiisen xereg, xymyynlegiin tuslamjaar xyyxdyyded ogson xynsiig xyrtel bulaaj zygeer ch idexgyi xyyxed bolj jyjiglej doromjilj idetsgeej baigaa natsistuudiin bichlegiig neeree ene alialagchiin exner yzeegyi l baina gene, xar tamxichin noxor shigee jyjiglechix yum aa !
Ukrainii natsistuudiin oorsdoo xiisen xereg, xymyynlegiin tuslamjaar xyyxdyyded ogson xynsiig xyrtel bulaaj zygeer ch idexgyi xyyxed bolj jyjiglej doromjilj idetsgeej baigaa natsistuudiin bichlegiig neeree ene alialagchiin exner yzeegyi l baina gene, xar tamxichin noxor shigee jyjiglechix yum aa !
Армиин эсрэг биш”авгай хүүхдүүдын эсрэг чeчeн лросын дайн болж баййнамаш хулчгар дайн
энэрэнгүй дайн хаана болсийн бээ балай сэтгэлгээнээсээ салаач улс орны ЭЗ сүйрч хүмүүс хүүхэд хөгшид үхээгүй үхэж дайн болсон газар нутаг орчин цагт асар ихээр сүйрдэг хүчирхийлэл аль аль нь хийнэ хянах боломж байх уу зурагтаар үздэг дайн байлдаантай бүү зүйрэл
Битгий худлаа хуц барууны утсан хүүхэлдэй
Оросууд орсыгоо хэзээч хүчирхийлэхгүй Энэ хэргийг Бандерууд үйлдсэн гэдэгт эргэлзэх зүйл алга аа Фашистын авгай худлаа бүлтэрч байна аа
Их гүрнийг өдөж байж алуулж бн. Алуулахдаа ард түмнээ алуулдаг алсын бодлогогүй Еөк байх уу.
золбин оросууд угаасаа тэгдэг
Хохолууд өөрсдийн хийсэн фашист үйлдлүүдээ бусад руу чихэх гээд ядаад бна уу даа
Шал худлаа,орос цэргийн хувцас өмсөөд нацистууд нь өөрсдөө хийсэн гэнэ лээ
Хар тамхичин нөхөртөө анхааруулах байж дээ.Нэг их гэмгүй ухаантай царайлсан эм байх чинь.
Оросоос санхүүждэг сайт
орос троллууд аа та нар алуурчдыг дэмжсэнээр хамсаатан нь болж байгаа,үйлийн үрээ эдлэнэ дээ хэн ч зайлж чадахгүй буу барьж бөмбөгдөж байгаа нь ,мөнгө авч бичиж байгаа нь ч
агуу тэнэг хүмүүс дээ улсаа үгүй хийлээ жүжигчин урвагч хорлон сүйтгэгч хов зөөгч
Бас нэг худалч
Оросыг дийлэхгүй дээ дайн хүнд үеийг тэсэж гарсан улс одо бол бүр үгүй дээ танай нөхөр тэнэг байсан болохоор дайн эхэлсэн шүү дээ
Одоо яая гэхэв, улс орноороо Америкын хүүхэлдэй болох ийм аюултай, гэхдээ аюул дөнгөж эхлээд явж байгаа, цаашид улс орон ч үгүй болно. Румын, Польшууд Бандеровчуудад алуулсан олон мянган хүмүүсийнхээ амь нас, газар нутгаа авах гэнэ дээ.
Бас 1 алиалагч
Зөнөг байдентэй сүжирч улсаа ийм байдалд оруулсан жүжигчин дурак нөхрөө хардаггүй,мэддэггүй юм байх даа
Bas l shaadag hatagtai ym aa...dain bolj amia yay gej bhad huchin higed yvsan zavtai hun bh uuu....natsistuut l 40 d ond zavtai bj dee...neonatsistuud gej im l humuus bj dee