Прокурорын байгууллагаас нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-д хүргүүлсэн. Энэ хүрээнд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнгөрсөн лхагва /2022.04.27/ гарагт хуралдсан ч шийдвэрт хүрч чадаагүй юм.
Учир нь, яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нар хэргийнхээ талаар ойлголтгүй, тогтоолтойгоо танилцаагүй зэрэг шалтгаанаар шийдвэрт хүрч чадаагүй юм.
Тэгвэл УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааныг өнөөдөр /2022.04.29/ 09:00 цагт товлосон ч ирц бүрдэхгүй байсаар УИХ-ын гишүүн Н.Энхболд ирснээр дөнгөж сая эхэллээ.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дөрвөн гишүүний асуудлыг авч хэлэлцэнэ. Улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг эцэслэх юм.
Сэтгэгдэл ( 1 )
33 тэрбум төгрөг МАН-н сонгуульд зарцуулагдсан байж магадгүй гэсэн асуудал босч ирлээ.Тэгвэл Ганнибалын Амартүвшин яах болж байна. Нэгэн цагт МАХН-даа 100 саяыг олж өгсөн Гаалийн дарга Баатар 7 жилийн ял авч авдрантын шоронд хашаанд нь ланд круизер машин тавьчихаад 3жил ял эдлээд гарсан билээ Гэхдээ Баатар дараа нь ямарч ажилд орох боломжгүй болж үлдсэн 2020 онд ХАА-н бирж гэж ажиллагаагүй байгууллагын даргаар томилж сарын 9 сая төгрөгний цалин өгч хэсэг аргацаах шиг боллоо.