Н.Энхболд нар 4 гишүүний бүрэн эрхийг ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ гэж үзлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 29


Прокурорын байгууллагаас нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-д хүргүүлсэн. Энэ хүрээнд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнгөрсөн лхагва /2022.04.27/ гарагт хуралдсан ч шийдвэрт хүрч чадаагүй юм.

Учир нь, яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нар хэргийнхээ талаар ойлголтгүй, тогтоолтойгоо танилцаагүй зэрэг шалтгаанаар шийдвэрт хүрч чадаагүй юм. 

Тэгвэл УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр /2022.04.29/ хуралдлаа. Хуралдаанаар нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.

Өөрөөр хэлбэл, прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг дэмжээгүй аж. 

Энэ талаар тус дэд хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Өнөөдөр хуралдлаа. Дэд хорооны таван гишүүн тавуулаа байсан. Нууцаар санал хураалаа. Прокурорын саналыг дэмжих боломжгүй гэж үзсэн" гэх тайлбарыг өглөө. 

Одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дөрвөн гишүүний асуудлыг авч хэлэлцэнэ. Улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг эцэслэх юм. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард(202.9.40.91) 2022 оны 04 сарын 29

Дэлхийн 2 дайнд Монголын ард түмэн өөрөөсөө харамлан байж ялалтыг авчирах гэж оросын ард түмэнтэй нэгэн адил зүтгэж энэхүү үнэ цэнтэй ялалтад хувь нэмрээ оруулсан. Фашистууд жирийн иргэдийг яаж хомроглон устгаж байсан тухай түүх шарлаагүй байхад барууны орнууд зохион байгуулалтайгаар хор хутган ах дүүсийг хоорондон талцуулж алалцуулж байгаад монголын иргэд харж байна. Мы за Z V

0  |  0
зайсан(66.181.166.134) 2022 оны 04 сарын 29

н.энхболд бол төрд хэрэггүй зайсан гэж нэг сэтгүүлч хэлсэн. яг хурал болох гэхээр ковид туссан гэж худлаа шаадаг увайгүй лалар.

0  |  0
Иргэн(66.181.186.113) 2022 оны 04 сарын 29

УИХУРЛЫН Халдашгүй эрхийГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.Дарга нар энэ заалтыг олон жил ашиглаж ,харуицлагаас мултарлаа.Энгийн ардад ийм эрх байхгүй.

0  |  0
Зочин(202.9.46.26) 2022 оны 04 сарын 29

Муусайн хулгайчууд удахгүй та нар шангаа хүртэнээ

0  |  0
зочин(103.111.68.3) 2022 оны 04 сарын 29

хулгайч нар хулгайчаа барьж өгөхгүй\n

1  |  0
иргэн(43.242.242.59) 2022 оны 04 сарын 29

тэгэж л таараа, авч хэлэлцэж байгаа нөхдүүд нь өөрсдөө шалгагдах ёстой хүмүүс. Хошин шогийн үзүүлбэрүүд

3  |  0
shoohuuz(103.10.20.57) 2022 оны 04 сарын 29

hunhuuz

1  |  0
Top