Ц.Мөнх-Оргил: Гишүүдийн түдгэлзүүлэх ПРОКУРОРЫН САНАЛЫГ дэмжих боломжгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 29

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр /2022.04.29/ хуралдлаа.

Хуралдаанаар нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг дэмжээгүй аж. 

Энэ талаар тус дэд хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Өнөөдөр хуралдлаа. Дэд хорооны таван гишүүн тавуулаа байсан. Нууцаар санал хураалаа. Прокурорын саналыг дэмжих боломжгүй гэж үзсэн" гэх тайлбарыг өглөө. 

Одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дөрвөн гишүүний асуудлыг авч хэлэлцэнэ. Улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг эцэслэх юм. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Xxx(73.25.114.116) 2022 оны 05 сарын 01

Ene chini 5n saihan zaluug bayartai niilj alah tushaal ugsun novsh bizdee. Uich hiihees butsahgui aluurch.

1  |  0
Zochin(88.123.12.24) 2022 оны 05 сарын 01

Ene 5 alsan yamar oligoi shiid gargaaj de

1  |  0
Top