АН-ын 330 сумын намын дарга нар сургалтад хамрагдаж байна

2022 оны 04 сарын 30

Ардчилсан намын 21 аймгийн 330 сумын намын дарга нарын “Улс төрийн манлайлал 2022” сургалт, семинар өнөөдөр /2022.04.30/ албан ёсоор эхэллээ.

“Улс төрийн манлайлал- 2022” сургалтыг нээж АН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал үг хэллээ.

Тэрээр хэлэхдээ, “Монголын ардчиллын тулгуур багана болсон Ардчилсан намыг хагалан бутаргах, хөндлөнгийн хүсэлд хөтлөгдсөн бүлэглэлийн бусармаг үйлдэл, санаархлыг сөрж, Ардчилсан намын даргыг сонгох сунгаанд улс орон даяар намын гишүүдийнхээ идэвх, оролцоог хангаж өндөр хувьтай, амжилттай дотоод сонгууль зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Та бүхэнд дахин талархал илэрхийлье!

Монголын ардчилал амьд байгааг, Ардчилсан нам нэгдмэл цул байгааг нийгэмд нотлон, үзэл баримтлал, итгэл үнэмшлээрээ нэгдсэн гишүүд болохыг бүх шатандаа бид батлан харуулж чадсан. Дараалсан олон ялагдалд хүргэж, эрх чөлөөгөөрөө барьцаалагдаж, ялын наймаандаа намаа арилжсан, эрх баригчдын охин байгууллагын үүрэг гүйцэтгэж, ивээн тэтгэлгээр нь цөөхөн хэдэн хамтрагчдаа дагуулсан хүн Ардчилсан намыг хагарсан, бутарсан хэмээн харагдуулах ажлыг зориудаар хийж байна. Та бид “ТИЙМ БИШ” гэдгийг алхам тутамдаа нотолсоор ирлээ” хэмээн онцоллоо.

Ийнхүү АН-ын 21 аймгийн 330 сумын дарга нарын сургалт, хэлэлцүүлэг асуулт, хариултаар яг одоо үргэлжилж байна.

АН-ын 330 сумын дарга нарын хувьд, “Хэрэв АН-ын 117 мянган гишүүдийн саналаар сонгогдож, АН-ын ээлжит бус Их хурлаар батламжлагдсан АН-ын даргыг Улсын Дээд Шүүх батламжлахгүй бол шийдвэртэй арга хэмжээг улс орон даяар өрнүүлнэ” гэдгээ онцолж байна.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ардчилал(103.57.94.218) 2025 оны 03 сарын 13

хятадын улаан хамгаалагч нар гэж иймэрхүү хүмүүс байсан юмдаг. бүү үзэгд!!!!!!

1  |  0
ЧҮЛТЭМ(103.57.94.203) 2025 оны 03 сарын 13

АН-Д ХҮНД ХАРАГДДАГГҮЙ ХҮН БАЙДАГ БОЛОТОЙ, ЭНЭ ЗУРГАН ДЭЭР ҮСРЭЭД 210 ОРЧИМ ХҮН БАЙНА. БУСАД НЬ ХАРАГДДАГГҮЙ ХҮМҮҮС БОЛОЛТОЙ, АЛЬ ЭСВЭЛ ЭД МӨН ХУДАЛЧ АВАРГУУД УУ?

1  |  0
Хахаа(99.230.64.174) 2025 оны 03 сарын 13

АН, МАн, намаараа талцан ажилладаг тэнэг үхэрнүүд юм,,, нам харгалзахгүй чадалтай боловсон хүчинг дарга даамал болгомоор бна, цүнх барьсан эргүүнүүд монголоо нурааж дуусав бололтой,,,

1  |  0
Монгол(66.181.161.95) 2025 оны 03 сарын 13

Худалдагдсан новшнууд

2  |  0
Ойлгомжгүй (122.201.21.81) 2025 оны 03 сарын 13

за тэгээд үймээн самуунд бусдыг уриалан дуудвал Мөнхжаргал чи асуудалд оро шүү дээ

2  |  0
Гишүүн нь(64.119.20.156) 2025 оны 03 сарын 13

Аль Ан нь юм бэ, ЖАН уу, БАН уу, ТАН уу

2  |  0
Z(202.9.47.50) 2025 оны 03 сарын 13

Баяр хүргэе, за тэгээд бага шиг л стилдэж үзээрэй. Зүгээр л ажил хэрэгч бай

2  |  0
зззз(66.181.177.221) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ЗӨВ

1  |  1
РАВДАН(66.181.160.94) 2025 оны 03 сарын 13

УЛС ҮЙМҮҮЛЭХЭЭ БОЛЬ БИСДААНУУД!

2  |  0
ub irged(66.181.160.2) 2025 оны 03 сарын 13

malnuud

3  |  1
Top