Украин дахь дайны улмаас эдийн засгийн хоригт орсон ОХУ-ын нүүрсийг Барууны орнууд худалдан авахыг хүссэн ч боломжгүй болсон.
Тэгвэл ямар аргаар орос нүүрс худалдан авч болох арга замын талаарх мэдээлэл Telegram-ын “Инвест ревью| Финансы” сувгаар гарчээ.
Мэдээлэлд “Оросоос нүүрс худалдан авахыг ихэнх оронд хориглолоо. Нүүрсээ зарахгүй байх уу, яах вэ? Манай шинжээчид Монголын улстөрчдийн сүүлийн үеийн мэдээлэлд анхаарал хандуулж, нэг гарц байгааг олж харлаа. Монголчууд Оросын Алс Дорнодод айлчилж, Приморийн хязгаарын усан боомтыг монгол нүүрсээ Ази, Номхон далайн бүсийн орнуудад гаргахад ашиглах бодолтой байгаагаа мэдэгдсэн юм. Тэд ямар нэг шинэ орд газар нээсэн, ашиглалтад оруулсан эсэх талаараа огт мэдээлээгүй. Монгол нүүрс хямд тул Хятадад тун хэрэгцээтэй. Тиймээс шинжээчид монголчуудыг орос нүүрсэнд монгол гэсэн "хаяг наан", зарах болно гэж таамаглаж байна. Иран ч ийм арга хэрэглэдэг. Эдийн засгийн хоригт орсон Иран улс нефтээ Иракт илгээж, заруулдаг нь нийтэд ил. Гэхдээ ийм арга эрт орой хэзээ нэгэн цагт илчлэгдэх болно” гэж тэмдэглэжээ.
Сэтгэгдэл ( 5 )
Дэлхий даяараа ийм бизнес эрхэлж ашиг олж байхад Монгол юунд хоцрох ёстой юм бэ.
одоо ч хэн дуртай нь юу ч хамаагүй чалчдаг хорвоо болж дээ
zovoo zov. orosiin boomtiig ashiglaj nvvrsee zarsan zob ch dee.
tegeh gej l tuvagaar bas mongolor dairuulj tumur zam tavin monogliin tumur zamiig gatsaasna yum shu de
Ene ajultaj shuu tegvel mongol shuud horiond orno shuu ene teneg Enkhtuvshin tuvataj uulzaad l horio zarlasan orond demii ovchignood bucaagaach naadah each ee