МАН-ын бүлэг хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл сонсжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 02

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.05.02/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Төрийн хяналт шалгалтыг түр зогсоох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар яаралтай өргөн барьж, хэлэлцэх эсэхийг нь шийдэх хэрэгтэй. Нэг Ажлын хэсэг гаргаж ажиллах нь хууль зүйн хувьд хэрэгтэй гэж үзлээ. Энэ хурлаар хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл сонслоо" гэв. 

Харин УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "МАН хүний эрхийн эрх зүйн шинэтгэлийг хийж, олон хууль тогтоомжид үнэлээ өгч ажиллаж байна. Ажлын хэсэгт нь би багтсан. Төрийн гурван өндөрлөгтэй уулзаж, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Эцэг, эхийн хариуцлагыг сануулж, маш олон соён гэгээрүүлэх ажлыг хийдэг ч нийгэмд хүрэхгүй байна. Хөл хорионы үед гэртээ бэртэж гэмтсэн хүүхэд олноороо ирж байсан. Нийгэмд тулгамдаад байгаа гол асуудал нь юу вэ гэдэг дээр дүгнэлт хийх цаг нь болсон" гэх мэдээллийг өгөв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top