Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах хүсэлтийг парламентад хүргүүлсэн. Гэвч УИХ дээрх асуудлыг ажлын тав хоногт багтаан шийдсэн ч прокурорын саналыг хүлээж авахаас татгалзсан юм.
Өөрөөр хэлбэл, дөрвөн гишүүний бүрэн эрхийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ингэхдээ чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай явуулж, дөрвөн гишүүний бүрэн эрхийн асуудлыг зургаан цаг хэлэлцсэн билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд өнөөдөр /2022.05.02/ мэдээлэл хийв. Тэрбээр мэдээллийнхээ үеэр "Хулгай хийсэн хүмүүс чинь хуулийн хамгаалалтад орчихоод байна. Гэтэл манай ангийн нөхдүүд хаалттай ярьж, хамгаалж авч үлдэж байгаа нь буруу юм. Хуулийн байгууллага оруулж ирсэн зүйлийг эсэргүүцээд, нийлээд хамгаалж байгаа нь буруу. Хэн нэгэн буруутай, буруугүй байж болно. Гэхдээ ил тод яриач ээ, хаалттай болонгуутаа бие биенээ хайрлаад өмөөрөөд байна. Хамгийн их хамгаалсан хүн бол С.Ганбаатар гэдэг хүн. Өөрийнх нь асуудал Хөгжлийн банк дээр явж байгаа юм билээ. Хамгийн их сандарч, гишүүдтэйгээ ярьсан хүн нь нөгөө шударга гээд байдаг Н.Алтанхуяг байсан байна" гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 6 )
Ajlaa hiij bainaa zaluusiig Taivan bailga hushuu nemheer Huruu nem gedeg ugiig canaj. Baimaar baina daa. Zaluus ajlaa. Hiigldee
Халтар худлаа яриж байнаа. Хамгийн их хамгаалж өмгөөлсөн хүн нь энэ халтар бангала шүү. Сүрхий жүжигчин байна.
Гэхдээ л энэ доржханд их тавьтиргүй муухай харагдаж бн. Яасан ч хаалттай хуралдаан бсн штэ. Шууд гараад л зарлаад эхэлдэг гэнээ. Энүүнд ямар ч зарчим бхгуй, ашигтай бол яахаас ч буцахгуй ямар ч ёс суртахуунгуй нөхөр юм
Босоо, залуу авгай эргүүлдэг Алтантуяа зальжин даа.
өө зааз ганбаа гуай чинь нам нам руу үсэрээд л ийм но той бна
Bosoo Ganbaa bugs doloogch ganbaa boljee huurhii.