ДОРНЫН ЗУРХАЙ: Балжиннямтай өдөр, үс засуулбал баялаг төгс болно

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 03

2022.05.03 / МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 3

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН ЛУУ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд мал баялаг төгөлдөр болно.
  • Наран ургах, шингэх: 05.31-20.07
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй   
  • Суудал: Гал

Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, малтай баялаг төгс болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top