УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр /2022.05.02/ Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн.
Тэрбээр "Хөгжлийн банкны хулгайтай холбоотой асуудлыг хаалттай хэлэлцлээ. Монголчууд хулгайтай хэлэлцэх шаардлага тавьж байхад хуулийн байгууллагын оруулж ирсэн асуудлыг УИХ-аар хамгаалж үлдэнэ гэдэг байж болохгүй зүйл. Би УИХ-ын үйл ажиллагаанд гишүүний хувиар оролцох боломжгүй байна, УИХ-ын нэр хүндийг дээшлүүлэх гэж хоёр жил ажиллалаа. Иймд талбай дээр залуучуудыг дуудаад хамтдаа өөрчлөе гэж байгаа юм. Тавдугаар сарын 5-ны өдөр цайны цагаар залуучууд талбай дээр хүрээд ирээч ээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаярын байр суурьтай санал нэгдэж байна. Хэн нэгэн буруутай байж болно, буруугүй ч байж болно. Заавал хаалттай хэлэлцэх ямар шаардлага байгаа юм бэ. Нээлттэй хэлэлцвэл бие биеэ хайрлаж, өмөөрч чадахгүй шүү дээ. Надад ирсэн мэдээллээр хамгийн их хамгаалсан гишүүн бол С.Ганбаатар. Яагаад гэвэл өөрийнх нь Хөгжлийн банктай холбоотой асуудал явж байгаа юм байна. Шударга дүр үзүүлсэн Н.Алтанхуяг хамгийн их сандарсан. Нээлттэй яриад энэ хүмүүсээ яагаад хамгаалаад байгаагаа ярих хэрэгтэй. Чадахгүй бол УИХ-ыг тараагаад, залуучууддаа боломж өг. Шаардлага биелүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Ийм бэлтгэлтэй байгаа" хэмээсэн юм.
Сэтгэгдэл ( 4 )
Энэ муу халтайсан худ попоос өөр хүн байсан бол дэмжих л байлаа.
Po ha ha ha
Ene yasan nambgui sda we ym hiiij bga zasguin gazriig taraah geed heedjih yma hogiin hulgaijjin
ene paki bur diilhee bailada