ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Италийн Mediaset телевизийн сувагт ярилцлага өгөхдөө Украинд хийж байгаа цэргийн тусгай ажиллагааны өндөрлөх хугацааны талаар мэдэгдэл хийлээ.
Энэ сарын 9-нд Аугаа их Эх орны дайны Ялалтын баярын өдөр. ОХУ энэ өдрөөс өмнө дайныг дуусгах тушаал цэргүүддээ өгсөн гэсэн цуурхал яриа гадаадын хэвлэлээр гарч байгааг тэр эрс няцаалаа.
Лавров “Оросын ард түмэн Ялалтын баяраа уламжлал ёсоор ёслол төгөлдөр тэмдэглэнэ. Бид тавдугаар сарын 9-нөөс өмнө тусгай ажиллагааг дуусгах гэж оролдохгүй. Ялалтын баяр гэх мэт ойн баярын өмнө заавал дуусгах шаардлага байхгүй. Тусгай ажиллагаа хэзээ өндөрлөх нь энгийн иргэд, орос дайчдын амь насыг эрсдэлд оруулахгүй байхаас шалтгаална. Бид анхнаасаа л ийм бодолтой байсан” гэж мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 2 )
хуцдаг халтар чин тусгай ажиллагаа гэвүү
zaaval temdegleh hereggui,munguu hemne