УИХ-ын гишүүн Т.Доржханд даваа гаригт Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрбээр "Би ганцаараа ХҮН-ыг төлөөллөөд УИХ-д сууж байгаа ч гэсэн зөв зүйлийг нь дэмжиж бодлогын өөрчлөлт оруулах, УИХ-ын нэр хүндийг өсгөе гэж хоёр жил ажиллалаа. Гэтэл өөрчлөлт гарсангүй. Ер нь гарахгүй юм байна. Тиймээс энэ удаа УИХ-ын танхим дотроос биш төв талбай дээр залуусыг уриалаад хамтдаа өөрчилье гэж бодлоо. Энэ долоо хоногийн Пүрэв гарагийн 12.00 цагт өдрийн хоолныхоо цагаар залуус хүрээд ирээрэй. “Өөрсдөө өөрчил үгүй бол тар” тайван жагсаалыг бид зохион байгуулна. Бид гэдэг нь хувь хүнийхээ зүгээс дөрвөн хүүхдийн аав хүний зүгээс энэ жагсаалыг зохион байгуулах гэж байна. Өнөөдөр Монгол Улсын аюулгүй байдал хангагдаж чадах эсэх нь ч эргэлзээтэй байна. Бүгд нийслэл хотдоо чихээд суучихсан учраас өвлийн улиралд нэг цахилгаан станцад гэмтэл гарвал хөлдөх аюултай байгаа. Цаашдаа нийслэл хотоос өөр дагуул хоттой болох ёстой биз дээ. Тиймээс өөрчлөлт хийх цаг болсон. Ядаж эдийн засгийн хотуудаа бий болгоё” гэсэн юм. Энэ үеэр түүнээс цөөн хэдэн асуултад хариулт авлаа.
-Та сая яриандаа Хархоринд тээвэр ложистикийн төв байгуулах ёстой гэлээ. Чухам ямар шалтгаанаар ийн хэлж байна вэ?
-Хархорин бол өмнө нь улсын маань нийслэл байсан газар. Өнөөдөр тээвэр ложистик, Оросоос урагшаа чиглэсэн ачаа Улаанбаатараар л дайрч байна. Сардаа 20 мянган машин явж байна гэсэн тооцоолол бий. Мөн төмөр замаар дамжуулан ачаа татах зэргээр Улаанбаатарт асар их хэмжээний ачаалал өгч байна. Улаанбаатарт ирчихээд аймгууд руугаа тардаг сүлжээ чинь эдийн засгийн хувьд зохимжгүй. Тийм болохоор тэээврээ улсынхаа төв рүү дөхүүлээч гэсэн санаа. Мөн Замын-Үүдэд худалдаа эрхэлдэг хот байгуулах бүрэн боломжтой. Алсыг харж эдийн засгийн бодлого судалгаан дээр үндэслэж шийдлүүдээ зоригтой гаргаад явъя. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад сумдын тоог хоёр дахин багасгах ч боломж байна. Гэтэл төр нь данхайчихсан ч хороодынхоо тоог улам нэмээд байна шүү дээ.
-Тогтолцоондоо өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн. Чухам яаж хийх вэ?
-Үндсэн хуульд яаралтай өөрчлөлт оруулах ёстой. Оруултлаа жагсаал, суултаа үргэлжлүүлнэ. Иргэдээсээ гарын үсэг цуглуулна. Үүнийхээ дараагаар шаардлагаа хүргүүлж, УИХ-ыг шахаж ажиллах болно. Жагсаал маань хэд хоног үргэлжлэхийг хэлж мэдэхгүй байна. Ер нь Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж тогтолцоогоо өөрчлөхгүй л бол Монгол маань ядуу, өрөндөө баригдсан, ажилгүй, орлогогүй улс боллоо. Эсрэгээрээ дэлхийн улсуудтай хөл зэрэгцэн хөгжиж, дэлхийн хүмүүсийг бэлддэг болмоор байна.
-Төсвийн тодотгол оруулж, хэмнэлт хийсэн. Та үүнтэй санал нэгдэхгүй, хэмнэлт хийсэнгүй гэж үзэж байгаа юм уу?
-Улсын төсөв дээр хэмнэлт гарсангүй. Зардлаа анх 18 их наяд төгрөгөөр баталсан. Яагаад гэхээр цар тахлын дараа эдийн засаг сэргэнэ гэж үзээд орлогоо маш өөдрөгөөр төсөөлөөд 36 сая тонн нүүрс экспортлоно гэсэн. Гэтэл өнөөдөр хоёрхон саяыг л гаргасан. Орлогоо өндөр төсөөлсөн учраас зарлага нь дагаад өндөр гарсан. Он гараад хоёр удаа тодотгол хийсэн. Гэвч хийсэн хэмнэлт нь 245 тэрбум төгрөг л байна. Засгийн газраас орж ирсэн Төрийн хэмнэлтийн хууль бас ч гэж муугүй хувилбар байсан учраас би маш их дэмжсэн. Гэтэл УИХ дээрээ зүгээр л кнопдоод унагаачихсан. Үнэхээр урам хугарсан. Ийм байдлаар парламент нь ажиллах юм бол бүтэхгүй. Жижиг тойргуудыг санхүүжүүлэх мөнгөө төр, төрийн өмчит компани, Хөгжлийн банк, ЖДҮ сангаасаа хулгай хийнэ. Хулгай хийчихээд энд орж ирээд хуулийн хамгаалалтад орчихоод байна.
-Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэнийг та юу гэж үзэж байна вэ?
-Ангийн нөхөд маань хаалттайгаар хуралдаж байгаад хамгаалаад аваад үлдчихэж байгааг буруу гэж үзэж байгаа. Хүчээ нэгтгээд шударга ёсыг тогтооно гэсэн нөхөд нийлээд хулгайчдаа хамгаалж байна. Чуулганы танхимд хүмүүсийн гэм бурууг шүүх эрх байхгүй ч хуулийн байгууллагад боломжийг нь өгөх хэрэгтэй. Өөрийгөө хамгийн их шударга гэдэг С.Ганбаатар гишүүн тэр хаалттай хуралдаан дээр хамгийн их хамгаалж дуугарсан гэсэн мэдээллийг би авсан. Яагаад гэхээр Хөгжлийн банктай холбоотой өөрийнх нь асуудал явж байгаа юм билээ.
Т.ХӨВСГӨЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 13 )
Сурнууль цэцэрлэг үлдээгээд бусад сум багуудаа нэг гэх хэрэгтэй . Хичнээн ч олон засаг дарга ажилгүй мал царайлсан төрийн алба хаагчидыг цөөлөх хэрэгтэй.
Сум гэж ямар учир зорилготой нэгж гэдгээ ойлгоогүй байж хамаагүй цуурч болохгүй ээ, чааваас
Sumdiin toog bagasgaj boloo l dood Gehdee meh Anika are 2 dahij bolohgui Yalanguya jiliin sumdiighichneen hun ant seen her Henderson got bolohgui shuu HUN eeSots ued aj ahui erhleh zoriulaltaar baiguulsan sumdiig bol budging tatan buulgah heregtei bolov uu?
Ганц дайчин ганцаардахгүй. Амжилт хүсье.
Туйлбаргүй хаашаа хамаагүй холбирсон этгээд үүнд итгэхгүй
Туйлбаргүй хаашаа хамаагүй холбирсон этгээд
Энийг хулгай хийхэд сумд саад болоод байна уу Наад ХҮн нэртэй нам Монголыг доройтуулж устгасан хөлсөөр боссон нам хэзээ ч итгэл бүү үзүүл хөөгөөд тонилго
Сумдыг цөөлөх нь зөв шүү дэмжинэ шүү
Дархан аймгаас хүн ИХ д суугаад хөгжсөн үү. Эсрэгээрээ Хаянхирваа нь луйварчин болсон. Орхон аймаг хөгжиж байна уу, байхгүй
үнэн шүү. Аймаг сумдын тоог багасга. Дархан аймаг, Орхон аймаг ,Говь сүмбэр аймаг гээд хотуудыг аймаг болгочихсон. Их хуралд суух гээд ингэж жижиг хотыг аймаг болгодгоо боль.
хэмнэх юм хэмнэж болохгүй юм байна,\n\nнутаг орон эзгүүрч хязгаар нутаг хоосрох зам руу бүү уриал, залуу
Сумдын тоог 2 дахин багасгаад УИХ гишүүдийн тоог 2 дпахин нэмнэ гээд зөвхөн өөрсдийн эрх ашгаа л бодоод ард түмнээ жийдэг ийм хүнийг ахин сонгохгүй байсан дээр.
ene durak tegeed ter olon sumyn khun am , ded buttsiig nuulgekh yum uu