Дахин сонгогдохын тулд Ж.БАТЗАНДАН, Т.ДОРЖХАНД хоёр гудамжинд тэмцэж эхэллээ

Б.Төрбат | Zindaa.mn
2022 оны 05 сарын 05

Нэг нь Засгийн газрыг тогтолцоогоо өөрчлөхгүй бол тарахыг, нөгөө нь Засгийн газрыг ажлаа хийхийг шаардсан Т.Доржханд, Ж.Батзандан хоёрын цаана яг адил хүсэл, яг ижил сонирхол байхыг үгүйсгэхгүй.

Тэрхүү хүсэл, сонирхол нь УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хүч үзэж, хэн хэн нь парламентад дахин сонгогдох байж ч мэднэ. Хэрэв үнэн бол өнөө цагт УИХ-ын гишүүн Т.Доржханд, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан хоёрын "зовлон" нэг болж таарлаа.

Ямар сайндаа тэд шударга улстөрчийн дүрд тоглож, шударга тэмцэгчийн баг зүүж, ордны гаднаас улс төр хийж эхэлж байна. 

ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржхандын хувьд эрх баригчдыг тогтолцоогоо өөрчлөхийг шаардаж байгаа юм. Тэрбээр өнөөдөр /2022.05.05/ Төв талбайд тайван жагсаал зохион байгуулахаар болж, тэрхүү жагсаалдаа залуусыг нэгдэхийг уриалж явна.

Тэр залуусын жагсаалыг үргэлжлүүлж, үр дүнд хүргэнэ гэж мэдэгдсэн. Ингэхдээ төр, засгийг "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" гэж шаардаж байгаа юм. 

Харин дипломат албыг "цөллөг" гэж тодорхойлсон УИХ-ын гишүүн асан, ШИНЭН-ын дарга асан Ж.Батзандангийн хувьд "цөллөг"-өөсөө ирснээ зарлаж, мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдсэн билээ.

Тэрбээр мөн л эрх баригчдыг тогтолцоогоо өөрчлөхийг шаардаж байгаа юм. Ингэхдээ УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахад хамтдаа тэмцэж явсан өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Л.Болд нарын дөрвөн найзыгаа тодотгож, тэднийг ажлаа хийхийг шаардсан төдийгүй МАНАН бүлэглэлтэй тэмцэхээ давхар илэрхийлээд байна. 

Нэг нь УИХ-ын гишүүн, нөгөө нь УИХ-ын гишүүн байсан гэдгээрээ л ялгагдаж байгааг эс тооцвол Т.Доржханд, Ж.Батзандан нар 2024 оны ээлжит сонгуульдаа "бэлдэж" эхлэв бололтой. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.56) 2022 оны 05 сарын 06

Одоо Жавхлан Ганбаатар энэ тэр гээд попууд амь орох нээ

1  |  0
chinbaa(66.181.188.67) 2022 оны 05 сарын 06

ene zandan gej emegtee huners iluu shunaltai yum yaaj uls turd baij bolhovdee odoo bolnoo mal min uuriiguu yu gej bodoov

1  |  0
Батзанданг дэмжинэ(202.126.88.155) 2022 оны 05 сарын 06

Батзанданг доржханд статай зүйрлүүлбэл онигоо шүү.Доржханд бол МАНы гонгиносон хүүхэлдэй

1  |  1
Zandanhuu (202.9.46.138) 2022 оны 05 сарын 06

Popuud songuulidaa beldeed eheljee

1  |  0
УБ иргэд (66.181.160.123) 2022 оны 05 сарын 06

Хөгийн 2 новшоо хуцалгүй тонилоогой

1  |  0
иргэн(64.119.25.119) 2022 оны 05 сарын 06

Доржханд гудамжны тэмцэл хийх байсан юм бол УИХ-ын гишүүн болох хэрэггүй л байж дээ.

2  |  1
Dulam(192.82.78.83) 2022 оны 05 сарын 06

Ene 2 hoeulaa tord hereggui hudlaa yarisan humuus

2  |  0
зочин(202.21.117.58) 2022 оны 05 сарын 06

Энэ 2 хүний ярьж хэлж байгаа бүхэн үнэн шүү засах залруулах зүйл маш их байна дэмжиж байна

1  |  2
MGL(122.201.23.75) 2022 оны 05 сарын 05

Батзанпан Доржханд хоёрыг харьцуулах хэрэггүй ээ. тэнгэр газар шиг ялгаатай ярьж сэтгэдэг улсууд. нэг нь улаан популист, ганц шийдэл хууль санаачилсан юмгүй, жагсаал цуглаан эсэргүүцлээс өөр юм мэдэхгүй нөхөр.

1  |  0
Top