Буриадын тэргүүн Алексей Цыденов Улаан-Үд хотын Дуурь, бүжгийн улсын театрт урлагийн зүтгэлтнүүдээ цуглуулж, Украинд болж байгаа цэргийн тусгай ажиллагааны талаар яриа хийхэд маргаан гарсан талаар бид мэдээлсэн.
Тус маргааны үеэр Буриадын Дуурь, бүжгийн театрын уран сайхны удирдагч Владимир Рылов “Бид бүгд Путины буриадууд. Буриад түмэн Владимир Путинтэй хамт, хамтдаа ялна” гэж хэлсэн юм.
Өчигдөр Буриадын Дуурь, бүжгийн театрт болсон хөгжмийн наадмын нээлт дээр Владимир Рыловыг “Буриадын Гавьяаны одон”-гоор шагнасныг Буриадын Соёлын сайд Соелма Дагаева гардуулан өгчээ.
Шагнал авсан Рылов “Энэ бол миний эх орон, миний театр, миний үзэгчид, миний жүжигчид. Хамтдаа бид ард түмэн” гэж хэлсэн байна.
Харин Улаан-Үд хотын Орос театрын уран сайхны удирдагч Сергей Левицкий Украины дайныг шүүмжилснийхээ төлөө 45 мянган рублийн торгууль хүлээсэн юм.
Сэтгэгдэл ( 5 )
Oдооны буриадууд Mонгол угсаа, Mонгол гарал үүсэлээсээ ичээд Oрос хүн болчих гээд алиа царайлдаг болсон.
монголын буриадууд ш дээ\n
Сайхан доль гар байндаа
МАХЧИЛЖ ОРЧУУЛАДАГ ОРЧУУЛАГЧИД НЭГ ИЙМЭРХҮҮ Л ,,,,,
Цагийн аяс дагаж намирсан иймэрхүү гарууд хаа сайгүй л байдаг даа