Дарханы зам, Л.Халтар сайд хоёр Г.Дамдиннямыг "ХЭЛД ОРУУЛЛАА"

Б.Төрбат | Zindaa.mn
2022 оны 05 сарын 05

УИХ-аас Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон 20 улстөрчийг зарласан. Тэдний дунд УИХ-ын гишүүн Г.Дамдинням бий. Хэдийгээр Г.Дамдинням Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогддог ч өөрөө үгүйсгэдэг. Гэсэн ч түүнийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нартай нийлж Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан, авсан зээлээ эргэн төлөөгүй хэрэгт буруутгадаг.

Гэвч тэр ганцаараа үлдэж, нөгөө хоёрынх нь бүрэн эрхийн асуудлыг хуулийн байгууллагаас хөндсөн билээ. Түүнээс хойш хэвлэлийнхэнд тайлбар өгөөгүй, чимээгүй явсан УИХ-ын гишүүн Г.Дамдинням өнөөдөр "хэлд орлоо".

Түүнийг Дарханы зам, Л.Халтар сайд хоёр "хэлд оруулж", чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хатуухан шүүмжлэл хийгээд байр сууриа илэрхийлэх шалтгаан нь болов. 


Тодруулбал, УИХ-ын өнөөдрийн /2022.05.05/ чуулганы нэгдсэн хуралдаанаар “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/-ийг хэлэлцлээ.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Нөгөө л Дарханы зам. Гол замаа дөрвөн жил самарч хаячихаад сууж байна. Дарханы зам дээр учирч байгаа иргэд, аж ахуйн нэгжийн хохирлыг хэн барагдуулах юм. Энэ хохирлын үндсийг тарьсан Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хийлгэж байгаа хоёр болон дөрөвдүгээр багцыг Хятадын нэг бүтэлгүй компани хамгийн эхэлж өгсөн Үнэлгээний хороог АТГ-т шалгуул гэдэг хүсэлтийг гурван удаа тавьсан. Гурван удаа татгалзаж байна. Гэмт хэрэгтэй тэмцэх нь Засгийн газрын үүрэг. Сайд та шалгуулах үүрэгтэй. Шалгуулахгүй яагаад тойрч зугтаагаад байна вэ, та" гэлээ. 

Үүнд, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Тийм ээ, танаас ирсэн. Яам үүнийгээ АТГ-т өг гэж. Цаад утгаараа яам Азийн хөгжлийн банкыг АТГ-т өгөхтэй агаар нэг болчихоод байгаа юм. Үе, үе хамтарч ажиллаж ирсэн Азийн хөгжлийн банк, хамтраад шалгаруулсан тендерийнхээ байгууллагыг өгөх нь таатай зүйл биш. Яам өгөх нь ёс зүйтэй асуудал биш, Ажлын хэсэг өгч болно. Бүтээн байгуулалтын ажил сайн явж байгаа. Замчдын ажлыг битгий харлуулаарай. Бүх ажил дээр нь зохион байгуулалт хийгээд явж байна" гэх хариултыг өглөө. 

Харин УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Тендерийн үнэлгээний хороог байгуулсан тушаал Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар бий болсон уу. Хоёрт, гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг сайд танд бий. Та мундаг ёс зүйтэй харагдах гээд шалгуулахгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдах гээд байна даа. Та шалгуулсан дээр байх аа, наадах аа. Ажил сайн явах тал дээр бүгд хичээж байгаа" гэсэн юм.  

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Тендерийн үнэлгээний хороог байгуулдаг. Гэхдээ Азийн хөгжлийн банктай зөвшилцөж, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах эрх нээгддэг. Хоёрт, би ёс зүй баримталж ажиллаж байгаа хүн. Тиймээс хамтарч ажиллаж байгаа байгууллагыг шалгуулья гэж хэзээ ч явахгүй. Алдаа юу байна гэвэл хямд үнэтэйг нь сонгосон л байгаад байна. УИХ дээр байгуулсан тэр Ажлын хэсэг нь АТГ болон шалгуулдаг байгууллагадаа өгөөрэй" гэх нэмэлт тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(202.126.90.66) 2022 оны 05 сарын 06

Хаана тэр ажил чинь.ажиллаж байгаа хүн бараг алга.дарханаас автобус бараг зургаан цаг явах шахаж байна.тэнд чинь овоолсон шороо,бөөн тоос л байна.

0  |  0
1(59.153.114.251) 2022 оны 05 сарын 05

Tehiin zogsooliin tooroi ganaagiinh lalariin sheesnuud

0  |  0
Lol (66.181.160.123) 2022 оны 05 сарын 05

Дамдинням болиод өгөөрэй. ХБ ны луйвараа яах уу

0  |  0
Ddavaa(202.21.109.58) 2022 оны 05 сарын 05

Baganan tulguurt galt tereg bas neg iimerhuu yum boloh vii dee Doloo hemjij neg ortloosoi Hezee bid o/u tenders oroltsoh chadvartai zamiin kompalitai boloh yum bol doo

0  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 05 сарын 05

Дамдинням бол дарханы замын шинэчлэлтийн л настай улстөрч, дарханы зам дуусаа л бол Дамдинням баяртай болно

1  |  0
зочин (202.131.243.186) 2022 оны 05 сарын 05

иймхэн асуудлыг шийдэж чадахгүй засгийн газар уу буруутай этгээдэд хариуцлага тооцдог газар байдаг уу энэ улсад

0  |  0
Top