Цагтаа "МАНАН дэглэм"-ийн автор гэгдэж явсан М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас буухад Ж.Батзандан нарын таван гишүүн гол үүрэг гүйцэтгэсэн. Гэвч Ж.Батзандангаас бусад нь албан тушаалд очсон гэхэд болно.
Өөрөөр хэлбэл, түүнтэй хамт М.Энхболдын ноёрхлыг эсэргүүцэж явсан Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Т.Аюурсайхан УИХ-ын дэд дарга, Л.Болд Элчин сайдаар томилогдсон. Харин Ж.Батзандан Австрали улсыг зорьсон байдаг.
Харин Ж.Батзандан түүнийгээ "цөллөг" гэж нэрлэсэн. Тэгвэл тэр "цөллөг"-өөсөө эргэн ирээд байна. Ирэх ирэхдээ төр засгийг ажлаа хийхийг шаардаж, Төрийн ордны гаднаас улс төр хийж эхлэв. Гэхдээ сайн анзаарах юм бол мань эр наанаа ард иргэдийн төлөө мэт харагдавч цаанаа М.Энхболдыг унагахад хамтдаа тэмцсэн дөрвөн найздаа гомдсон нь илт.
Учир нь, Ж.Батзандангаас бусад нь төрийн өндөр албан тушаал хашиж байгаа явдал юм. Гэтэл тухайн үед ачааны хүндийг хамгийн их үүрсэн гэж итгэсэн Ж.Батзандан ямар ч албан тушаалгүй байгаад л хамаг учир оршино.
Ямар сайндаа л УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг халз мэтгэлцээнд дуудаж байх вэ дээ.
Тэрбээр "Би 50 мянган иргэдийн өмнө ярьсан зүйлээ хэрэгжүүлэх байх гэж итгэн 1.6 жил чимээгүй суулаа. Одоо болно, одоо хоёулаа гараад ард түмнийхээ өмнө мэтгэлцье. Юу хийж чадахгүй байна, яагаад хийж чадахгүй байгагаа ард түмэндээ үнэнээр нь хэл. Хэрэв чи шинэчлэл хийж Монгол Улсыг аврахгүй юм бол танай Засгийн газар огцорно, Л.Оюун-Эрдэнэ ээ" хэмээн ярьж сууна.
Эндээс харахад, тэр найз нартаа л гомджээ. Түүнийгээ ард түмний төлөө мэтээр ойлгуулж, шинэчлэл хийгээд шинэ хувьсгал хийх ёстой гэж тайлбарлаж байгааг захын хүн ойлгохоор байна.
Сэтгэгдэл ( 11 )
БАТЗАНДАН АР ДҮҮСЭЭРЭЭ УДАМААРАА ХУДАРГАГАГҮЙ ХҮМҮҮС ГЭЖ НУТАГ ОРОН НАЙЗ НӨХӨД НЬ ЯРЬДАГ. ХЭНИЙ Ч ӨВӨРТ ОРЖ ЮУ Ч ХИЙЖ МЭДЭХ ХҮН.
ардын мөнгөөр Австралид суулгаагүй юм уу?
Батзанданг харахаар буудчихмаар санагдах юм. Монголын хамгийн шударга хүн гэж өөрийгөө цоллодог мэнгэт Ц.Нямдорж нам дотроо жигүүр байгуулсан шар Ө.Энхтүвшин, сахал Бат-Эрдэнэ мэтийн албан тушаал өгсөнгүй гэж намаа шантаажилж байсан новшнуудыг буудаж алах юмсан гэж хэлж байсан удаатай.
Шархадны эмнэлгийнхэн энэ хүнээ аваач ээ
Чи өөрөө алиалач учраас чамайг урдаа барьчаад хойш нь өшиглөнө шүүдээ.
албаны хүйтэн царайлаад үхснээ хийж ирсэн юм цөллөгөндөө кевтэж бхгүй
Ккк гохи нь
Харин чи гудамжиндаа үлдэж дээ.
Тэр чинь зүгээр л реклам, пи ар байсан байхгүй юу даа, хамаа!
Зандан минь ээ\nАрай өөрөөр нийгмийг хар аа. Сайжруулах гээд хэрэггүй. Шууд засаг төрийг солих алхамыг бид хиймээр байна. Бодлого, зарчим, үйл ажиллагаа бүгд маш буруу байна. ингэхгүйгээр бид цааш өсөх хөгжих ямар ч ирээдүй харагдахгүй байна.
Хулхидуулж дээ. Данк ч дандаа ар нуруу руу хутгалдаг тактик эзэмшсэн