Төсвийн байнгын хорооныхон сэтгүүлчдэд бяцхан хов зөөсөн юм. Мэдээлэл хийнэ хэмээн хэвлэлийнхнийг дуудсан тус хорооныхон “Манай байнгын хорооны хурал 09:30 цагт зарлагдсан. Гэтэл АН-ын бүлгийнхэн байнгын хорооноос албан ёсоор завсарлага аваагүй атлаа хуралд ирсэнгүй. Үүний улмаас ирц бүрдээгүй учир бид хуралдаж чадсангүй” хэмээн хов зөөв. Төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг яаралтай шийдэх асуудал олон байгаа атал байнгын хорооны хуралдааныг ийнхүү гацааж байгаа нь харамсалтай хэмээн Д.Хаянхярваа дарга нэмж хэллээ. Сонгуулийн хууль гэдэг ганцхан зүйлд хамаг анхаарлаа хандуулаад, УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдааныг уяж байгаа АН-ынхны завсарлага МАН-ын гишүүдийн эгдүүцлийг төрүүлж байгаагийн илрэл энэ бололтой. Ямар сайндаа ийм мэдээлэл хийж байх вэ дээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )