УИХ-аар Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн С.Ганбаатар тэднийг өмөөрч, "хулгайч"-дын талд орсон гэх тайлбарыг Т.Доржханд гишүүн өгсөн билээ.
Тэгвэл эл асуудалд УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Тэр нууц хуралдаан байсан. Энд би зарчим, үзэл баримтлалын асуулт асуусан. Харамсалтай нь, хариулж чадаагүй. Т.Доржханд гэдэг хувь хүнийг нь ярьмааргүй байна. Тэр хурал дээр энэ хүн байгаагүй. Энэ маш хариуцлагатай хурал. Тэр хариуцлагатай хуралд суух ёстой байсан. Нууц хурлаас хов, жив сонссон юм байлгүй. Тиймээс УИХ-ын гишүүнийхээ хувьд тэр хүн маш зарчимгүй байна л гэж хэлэх байна даа"
Сэтгэгдэл ( 0 )