ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр хонь, туулай жилтнээ ЭЕРЭГ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 10

2022.05.10 / МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 9

 

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өвчин өчүүхэн ирнэ
  • Наран ургах, шингэх: 05.21-20.16
  • Барилдлага: Арвидах   
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй   
  • Суудал: Хий

Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагшаа мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top