МАХН-ын дарга Н.Энхбаяр "Бүх ард түмний их хуралдай" дээр нэгэн захидал задлан, орчуулгын шүлэг уншиж, түүнийг тойрон хүрээлэгчид манай даргын шинэ авьяас нээгдлээ хэмээн хөл болжээ. Үүнийг сонссон түүний багын найз, яруу найрагч Б.Батхүү Н.Энхбаяр руу утас цохиж, "Миний найз сайн шүлэг уншжээ. Хүмүүс ч ярьж байна. Найзаараа нэг харуулчихгүй, тэгсэн бол ч" гэжээ. Харин Н.Энхбаяр "Чамаар засуулаад сайн болгочихоор намайг бичсэн гэж бодно ш дээ. Хамгийн гол нь гаднаас ирсэн гэх тэр захидлыг л итгүүлэх байсан юм" гэж хуурамч захидлаас шүлэг уншсанаа улайчихжээ.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )