Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Дарханы замын бүтээн байгуулалтыг өөрийн биеэр хариуцан ажиллаж байгаа юм. Түүнийг Дарханы замын дөрөвдүгээр багцийн хэсэгт ажиллаж байхад нь цахимаар холбогдож мэдээлэл авлаа.
-Яг одоо та Баруунхараад ажиллаж байна уу?
-Тийм. Баруунхараагийн төвийн зам дээр ажиллаж байна.
-Ажлын явц хэр байна вэ. Ямар ч байсан өнгөн хучилтаа хийсэн юм байна тийм үү?
-Баруунхараагийн төвийн доторх далангийн ажил эрчимтэй явагдаж байна. Бидний зорилт хот суурин газрын төвийн замыг хурдан шуурхай дуусгах үүрэгтэй ажиллаж байна. Одоогийн бидний ажиллаж байгаа зам дээр өдөр, шөнө гэсэн хоёр ээлжээр хуваагдаж далангийн дээд үе дээр ирээд байна. Энд байгаа шороог далангийн дээд үе дээр нийтэд нь асгаж, тэгшлээд дараагийн үе рүү орох ажил хийгдэнэ. Далангийн ажил чулуун болон хайргаар хийгдэж байгаа учир ажил ихтэй байна.
-Хоёр өөр аргаар хучиж байгаа нь чанартай, эдэлгээ удаан болно гэсэн үг үү?
-Ер нь замын өөрийнх нь стандартын дагуу ажлууд хийгдэж байна. Энд зөвлөх, туслан гүйцэтгэгч гээд маш олон хүмүүсийн оролцоотой ажил хийгдэж байна. Ажлын зохион байгуулалтаа сайжруулах, зарим ажлаа хурдан шуурхай дуусгах шаардлага байгаа тул Засгийн газраас тусгайлан томилж ажиллуулж байна. Өнөөдрөөс эхлээд дөрөвдүгээр хэсгийн бүх туслан гүйцэтгэгчдийн ажлыг эрчимжүүлэх талаар зохион байгуулалттай арга хэмжээ аваад ажиллаж байна. Бид орой 19:00 цагаас өнөөдрийн үр дүнг хэлэлцэж маргаашийн ажлыг тодорхой болгоно. Яамнаас, төслийн нэгжээс, зөвлөх компаниас, гүйцэтгэгч компаниас оролцож байгаа багууд зохион байгуулалтын ажил руу орно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энд гүүр, хоолойн байгууламж маш олноор хийгдэж байна. Зүүн чиглэл рүү гурван хоолойн байгууламж хийгдэж байна. Одоо Дархан чиглэл рүү хоёр гурван бригад ажиллаж байгаа. Тийшээ хөдлөх гэж байна.
-Ер нь хамгийн удаашралтай байгаа нь аль хэсэг вэ. Сүүлийн хугцаа 2023 оны төгсгөлд ашиглалтад орно гэж яригдаад байгаа тийм үү?
-Хамгийн удаашралтай хэсэг буюу хамгийн хэцүү хэсэг бол яг бидний ажиллаж байгаа дөрөвдүгээр багц юм. Баруунхараагийн энэ хэсэг бол хамгийн хүнд хэсэг нь юм. Энд байдаг сэтэрхий хөтөл гэхэд маш их ухмал ажил хийгдсэн. Үүнээс гарсан үхмэл чулуу шороог зөөвөрлөх ажил хийгдэж байна. Дээрээс нь гүүр хоолойн байгууламж маш ихтэй. Дундаас нь орон нутгийн байгууллагууд гүйцэтгэгч компанитай яриад, замын хоёр тал руу дэд бүтэц байгуулах суваг гаргаж өгөх хүсэлт тавьсан. Ингээд орон нутгийн байгууллага болон холбогдох байгууллагатай хамтраад ажиллаж байна. Ганцхан замын ажил биш хот суурины ажил амьдралтай холбоотой ажлууд ч давхар хийгдээд явж байна гэж хэлж болно.
-Дэд сайд өөрийн биеэр газар дээр нь гүйцэтгэх ажилд оролцож байна. Энэ нь төлөвлөсөн хугацаанаас эрт оруулж магадгүй гэх найдлага төрүүлээд байгаа юм. Та Дарханы замыг хамгийн цаад хугацаа хэзээ бүрэн ашиглалтад оруулна гэж амлаж чадах вэ?
-Элдэв янзын ам тангараг өгмөөргүй байна. Ер нь бол энэ ажил өөрөө тун амаргүй. Зүгээр энгийн үеийн иймэрхүү төсөл хэрэгжүүлдэг нөхцөлтэй адилгүй байна. Зөвхөн Дарханы зам дээр 100 гаруй тоног төхөөрөмж ажиллаж байна. Тоног төхөөрөмж болсон хойно эвдэрнэ, гэмтэнэ. Хуучин бол Хятадын хил рүү гараад, хоёр хоногийн дотор шөнөжин давхиад, авч ирээд нөөцөлдөг байсан бол одоо ямар ч нөөц алга. Сэлбэг авч ирэх гэж хамгийн багадаа долоо хоног зарцуулж байна. Одоо хүртэл зарим сэлбэг ирээгүй хүлээгдэж байна. Тэгэхээр энд энгийн нөхцөлөөс өвөрмөц юм. Би хувьдаа олон төсөл хөтөлбөр дээр ажиллаж байсан. Ярвигтай нөхцөл байдал нь арай өөр онцлогтой байна. Тийм учраас хамгийн гол зохион байгуулж байгаа зүйл бол бүх оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлж ажиллах нь чухал байна. Зарим хэсэгт хүн хүч, техник тоног төхөөрөмжөө нэмж байна.
-Өмнө нь Дарханы зам маш их шүүмжлэл дагуулж байсан. Гацаад байсан шалтгаан нь юу юм бэ?
-Шалтгаан тоочвол олон зүйл бий. Тэрийг тоочиж байснаас урдах ажлаа шамдуулах нь зүйтэй байх гэж бодож байна. За дуусгах уу.
-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.
Сэтгэгдэл ( 5 )
Зам тээврийн яам урьд нь змын өргөн ба үузаанаас иддэг газар байсан бол энэ жилээс замыг стандартаар бүтээн байгуулахад оролцож байгаа юм байна овоо доо.
БРАВО БРАВО БРАВО БРАВО БРАВО БРАВО БРАВО БРАВО
Дарханы зам бантан болж бна шалгаж дийлэх хүн бна уу 5 жил шороон замаар явлаашд
Uneheer ajil hiij chaddag hun zasagt alga doo
МАН ЯГ ҮНЭНДЭЭ АРГАГҮЙ АЖИЛ ХИЙЖ СУРААГҮЙ .204.11 КМ ЗАМ ДЭЭР НУСАА НААЖ БАЙЖ БАРУУН ЗҮҮН БҮСИЙН ТӨМӨР ЗАМЫН КОРИДОР Ч ГЭХ ШИГ...