Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёрын нэг нь гүтгэж байна, эсвэл нөгөө нь гүрийж байна.
Учир нь, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Ц.Элбэгдоржтой холбоотой "гэмт хэрэг"-ийг илчилсэн бол тэрхүү "гэмт хэрэг"-ийг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж үгүйсгэлээ.
Эндээс харахад, нэг бол Х.Нямбаатар гүтгэсэн болж таарах нь, эсвэл Ц.Элбэгдорж гүрийж байж таарлаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар орон нутагт ажиллахдаа онгоц хөлөглөсөн нь олон нийтийн шүүмжлэлийг хүртээд байгаа билээ. Харин тэрхүү шүүмжлэлд Х.Нямбаатар сайд хариулт өгөхдөө Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн "гэмт хэрэг"-ийг илчилсэн нь олон нийтийн анхаарлыг бүр ч ихээр татахад хүргээд байна.
Х.НЯМБААТАР: Чиний эзэн Ц.Элбэгдорж шиг Азаргын голд шалдан хүүхнүүдтэй зугаалаагүй. Нөмрө, Минжийн хангайд онгоцоор нисэж пулемёнтоор амьтан хядаагүй, ажлаа хийж яваад ирсэн.
Ц.ЭЛБЭГДОРЖ: Надад алдаж явсан үе бий. Хишиг хүртэж, хувааж байна гэж. Бахархах юм биш. Харамсдаг. Бурууг сануулж, шүүмжилж буй хүмүүсээс уучлалт хүсье. "Пулимёнт, онгоц, шалдан..." бол хэтрүүлэг. Иргэдийнхээ санал бодолд хүндэтгэлтэй хандаж, асуудлыг шуурхай шийдэхийг эрх баригчдаас хүсье.
Хэрэг хуучирдаггүй гэдэг. Хэрэв Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын ярьж, бичсэн зүйл үнэн бол энэ бол гэмт хэрэг юм. Үүнийг хууль хяналтын байгууллага анхааралдаа авч, Ц.Элбэгдоржийг шалгах хэрэгтэй. Харин Х.Нямбаатар сайд худал жиргэсэн бол Ц.Элбэгдоржид бус түүнд хариуцлага тооцох хэрэгтэй гэдгийг олон нийт дайж, үзэж байна.
Сэтгэгдэл ( 8 )
нямбаатар та өөрийгээ ерөнхийлэгч асан Элбэгдоржтой зүйрлүүлэх нь арай сэрүүн зүүд биш биз дээ. Наад хүн чинь улс төрийн туршлага, боловсрол мэдлэг, олон улсын нэр хүндийн хувьд Монголдоо нэг хоёрт орох хүн. Та бол Оюун эрдэнэ, Батзандан, Аюурсайхан нартйа хамт жагсаж гарс ирсэн луйварчдын нэг. та Сонгинохайрхан дүүрэгт барилга байшин өөр юу билээ хулгайд гаршсан луйварчин. Та боловсролгүй хүн. та Оюунэрдэнэтэй ах дүү яагаад ч төрд хамт ажиллахааргүй хүн. Та одоо дуугүй байсан нь өлзийтэй. Та боловсролоо дээшлүүл. Та хуйвалдаан, луйвар хулгайгаа багасга. Хөх инээд хүргэх юм бүү ярь.
монголд болж буй бүх муу юмны ард 1 хүн байдаг гэсэн, тэр үнэн байх шүү
muu muukhai buzriin yerunkhiilugch bjee
Jaahan hetruulsen gehedee unen. Pulemet bish aka, zavhai huuhnuud bol baisan gehedee shaldan bish, ongots bish nisdeg tereg.
Jaahan hetruulsen gehedee unen. Pulemet bish aka, zavhai huuhnuud bol baisan gehedee shaldan bish, ongots bish nisdeg tereg.
Хэ хэ хийж бүтээж биш хэрүүл зарга хор хов хийж л амьдардаг болж дээ монголчууд
МУИС -ийн хятад судлаач Ганбаатар гэж хүн Хятадад Чингэсийн холбогдолтой захидал, бичиг баримтын талаар архивын нууц судалгааг хийж байсныг Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа Хятадад айлчлах үеэр дэлгэж, хөөрхий судлаач өрөөндөө зүрхэндээ хутгалуулан үхсэн байсан. Үүнийхээ төлөө Эби ямар ч хариуцлага хүлээгээгүй.
Хэтрүүлэгтэй мэдээллээр давуулж буудаж дээ