ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр хишиг дуудуулахад сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 13

2022.05.13 / БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 12

 

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САРЫН ТАВАН ШАР ИЭНГЭТЭЙ УЛААН БАР ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ.
  • Наран ургах, шингэх: 05.17-20.20
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө   
  • Суудал: Төмөр

Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top