Сүүлийн үед Коронавирусын тархалт, халдварын тоо буурч нислэгийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж байгаатай холбогдуулан БНСУ-ын Цагаачлалын албанаас 2022 оны тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хилээр гарах /явах/ оршин суух хугацааг сунгах зөвшөөрлийн журамд дараах өөрчлөлт орсныг мэдэгдсэн байна.
1. Гадаадын иргэн харъяатын тухай хуулийн хэрэгжилтийн журмын 32 дугаар зүйлд заасны дагуу хилээр нэвтрэн гарах хугацааг сунгах хүсэлт гаргахдаа:
Бүртгэлтэй гадаад иргэдийн хувьд:
Богино хугацаагаар оршин сууж байгаа гадаад иргэдийн хувьд:
Зөвшөөрлийг сунгах хугацаа 30 хүртэл хоног байна.
Бүрдүүлэх бичиг баримт:
Бүртгэл хийх арга:
hikorea.go.kr вэб хуудаст нэвтэрч цахимаар бүртгүүлэх болон харьяа Гадаад иргэн харьяатын газарт өөрийн биеэр очиж мэдүүлнэ.
2. Хэрэв өмнө нь хилээр гарах хугацааг сунгаж байсан тохиолдолд Гадаадын иргэн харьяатын албанд очиж хугацааг сунгах хүсэлт гаргах боломжтой бөгөөд холбогдох эрх бүхий байгууллагаас бичиг баримтыг шалгасны дараа оршин суух хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ.
Сэтгэгдэл ( 3 )
Sain bnu бнсу вийзгүй болсон гэж үнэн үү
Solongosoor damjihad kovidiin heden tun hiilg3sn bh ve
Uamar ch utgatai um be.uabar oilgomjgvi um bichsiin be dee