Нэрс жимсийг тогтмол идсэнээр тэнэгрэх буюу зөнөглөх өвчин үүсэх эрсдэлийг буруулж болдгийг АНУ-ын Цинциннати их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.
“Nutrients” сэтгүүлд бичсэнээр, эрдэмтэд судалгаанд илүүдэл жинтэй, шижингийн өмнөх үед байгаа, ой санамж нь бага зэрэг муудсан 50-65 насны 33 өвчтөнийг хамруулжээ. Эдгээр шинж тэмдэгтэй хүмүүст тэнэгрэх зэрэг өвчин үүсэх эрсдэл өндөр байдаг байна.
Оролцогчид 12 долоо хоногийн турш жимс, жимсгэнээс татгалзаж, үүний оронд хагас аяга нэрстэй тэнцэхүйц хэмжээний микро элемент агуулсан нунтаг хэрэглэжээ. Оролцогчдын ой санамж болон хүлээн авах чадварыг нь хэмжихэд тэдний үзүүлэлтүүд сайжирсан байна.
Нэрс жимс нь үрэвсэл дарах, бодисын солилцоог сайжруулах, эс дэх энергийг нэмэгдүүлэх үйлчилгээтэй антоциан гэх антиоксидантаар баялаг. Нэрс хүний тархинд хэрхэн үйлчилдгийг тогтоохоор эрдэмтэд ажиллаж байна. Судалгаанаас үзвэл эрүүл хооллолт, тодорхой бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэснээр тэнэгрэх өвчин тусах эрсдэлийг буруулдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )