УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.13/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ: Эдийн засгийн гол тулгуур эрчим хүч, зам харилцаа, хил боомтын асуудал бий. Газрын тосны үйлдвэр чинь ажилд ороход эргэлзээтэй байна. Тамсагийн ордоос түүхий эдээ татна. Тэр орд нь өөр орны мэдэлд байгаад байдаг. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хамтарч ашиглаж байгаа, тэнд асуудал бий. Доор хаяж нэг сая тонн түүхий эд нийлүүлж байгаа үйлдвэрийн хэвийн үйл ажиллаага хангагдана гэж ярьж байна. Үүнд тоймтой хариулт өгөөч ээ.
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН: Өнөөдрийн байдлаар Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад 570 хүн газар дээрээ ажиллаж байна. Энэтхэгийн 178 хүн ажиллаж байна. Үйлдвэр маань дөрвөн багц ажил, тусдаа дамжуулах хоолой гээд таван багц ажлаас бүрдэж байгаа гэж ойлгож болно. Дамжуулах хоолойн тендерийн гэрээ гарын үсэг зурагдсан. Бүтээн байгуулалтын ажил бол 530 км газар Тосон уулын талбайгаас хийгдэх ёстой. Гэрээний нөхцөлөөр бол 32 сарын хугацаанд хийгдэх ёстой. Энэ 530 км зайд нэг сая 500 мянган тонн түүхий эд тосыг тээвэрлэх зориулалттай тендерийн нөхцөл, техникийн шаардлагын дагуу тендерийг зарласан. Тосон уул талбайгаас Алтанширээт газрын тос боловсруулах үйлдвэр рүү 530 км-т тээвэрлэгдэнэ гэж ойлгох хэрэгтэй.
УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР: Тэр 1.5 сая мянган тонн чинь хангалттай, найдвартай юм уу.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН: Түүхий тосыг тээвэрлэхэд нэлээн маргаан гардаг байсан. Тээврийн хэрэгсэл бол дамжуулах хоолой юм. Тэр нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, Батлагдсан асуудал байдаг.
УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР: Тэр нэг сая 500 мянган тонн чинь хангалттай юм уу. Та толгойгоороо хариуцах юм уу.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН: Хариуцна.
УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР: Газрын тосны үйлдвэрийг та яг толгойгоороо хариуцах уу.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН: Хариуцаж байна.
УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР: 2024 онд ашиглалтад орох ёстой.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН: 2025 онд ашиглалтад орно.
УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР: 2023, 2024 гэх юм. Одоо 2025 он боллоо, тэгээд л хойшлоод байх юм уу, тэ. Тэгээд тэр нэг сая 500 мянган тонн чинь хангалттай юм уу.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН: Нэг сая 500 мянган тонн түүхий тосыг боловсруулж нэг сая 333 мянган тонн бүтээгдэхүүн гаргаж авах ёстой. Энэ бол ТЭЗҮ-ээр юм.
УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР: ТЭЗҮ чинь нэг сая 500 мянган тонн, тэ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН: Тийм.
УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР: Одоо тэр нэг сая 500 мянган тонн чинь хүрч байгаа юм уу л гэж асуугаад байна шүү дээ. Хүрэхгүй бол яах юм бэ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН: Юу нь хүрэхгүй билээ, хэмжээ нь үү.
УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР: Түүхий тосны чинь үйлдвэрлэл, хангамж. Найдвартай юм уу л гэж асуугаад байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН: Аан, ийм учиртай юм. Хятадын "Петрочайна Дачинтамсаг" компанитай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний хавсралт протокол дагуу бол Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах юм бол Хятад улс түүхий тосыг эхний ээлжид нийлүүлэх үүрэг хүлээсэн заалт бий. Хоёрт, 2014 онд Газрын тосны тухай хууль шинэчлэгдэн найруулагдахад бас тийм заалт орсон байдаг. Энэ дагуу явагдана.
Сэтгэгдэл ( 5 )
ха ха нөгөө хар толгойгоороо хариуцана гээд бсан хүрэлсүх зугтаад энэ нөхөрийн толгойг оронд нь тавижээ
Ёндон, Халтар, Батцэцэг, Ц.Нямдорж, Нямбаатар, Мэндсайхан, Тавинбэх, Жавхлан, Энхболд гээд олигтой ганц ч сайд байхгүй.
Tolgoigooroo hariutsana kkk onig onig. Asuuj baigaa ni ch ter.
Ёндон гэж шал тэнэг нөхөр ингэж хуурч байгаад 1-2 жил болоод арилаад өгнө. Энэ үйлдвэр 2025 он байтугай ингэж худал яриад төр засгийн дээд удирдлагыг буруу мэдээллээр хангаад амиа аргацаасан өнөөдрийн байдлаар явбал 2027-2028 онд ч ашиглалтанд орохгүй нь маргашгүй үнэн. Одоо Тамсагаас 500-600 мянган тос олборлож байхад юун 1,5 сая тонн. Жил бүр л олборлолт нь буурч байгаа. Үйлдвэр ашиглалтанд орох 2027 онд Хятадууд тос гарахаа байсан гээд юу ч нийлүүлэхгүй. Занданшатар даргаа наад нөхрийн толгойгоор яах вэ Ёндонг тэр ГТБҮ компаний захирал гэх бас худлаа ярьдаг аманцар юу ч мэдэхгүй Алтанцэцэг
kk har tolgoigooroo hariutsana gesen 2- h said bolloo ehniih ni tolgoitoogoo baigaa yu ugui yu nuguu uner tanar yu bolson bile