Ж.Мөнхбат: Ямар нэгэн шахалтаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 16

УИХ-ын гишүүн Т.Доржханд өнгөрсөн долоо хоногт тогтолцоогоо өөрчлөхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэх шаардлагыг парламентад хүргүүлсэн.

Тэгвэл өнөөдөр /2022.05.16/ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат шаардлагынх нь хариуг өглөө.

Тэрбээр "Т.Доржханд гишүүн танд Үндсэн хууль өөрчлөх агуулгаар гарын үсэг цуглуулж, өргөн барих эрхтэй. Энэ хүрээнд хамтран ажиллах бүрэн боломжтой. Түүнээс хэн нэгний ямар нэгэн шаардлага, шахалтаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй. Боломжгүй гэдгийг хуульд хүртэл тусгасан байдаг" хэмээн онцоллоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top