УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2022.05.17/ хуралдсан. Хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж гишүүдийн олонх дэмжсэн юм.
Тэгвэл хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ажлын хэсгийнхэнд хандаж үг хэллээ.
Тэрбээр "Ажлын хэсэг байгуулж байна. Ажлын хэсэг дээр их лобби орж ирдэг шүү. Ажлын хэсэгт орсон улсын байцаагч, байгууллагын дарга нарын төлөөллийн нөхөд бүгдийг нь зөрчилд оруулаад өөрсдөдөө хамааралтай, шалгадаг болгох гээд л дайрчихдаг. Тэр жил би нэг зүйл хасаж байсан. Хүнд хэлэхэд ч ичмээр. Хөдөөнөөс ааруул, сүүг тээвэрлэж явахад аймгийн төвийн Хөдөө аж ахуйн газраас зөвшөөрөл авна, зөвшөөрөл аваагүй бол 50 мянган төгрөгөөр торгоно. Ариун цэврийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр отор, нүүдэл хийвэл малчдыг 100 мянган төгрөгөөр торгох заалт явж байсан. Насанд хүрээгүй малыг хээлтүүлбэх аваас малчдыг 50 мянган төгрөгөөр торгоно гэдэг заалт хүртэл явж байсан шүү. Үүнийг анхаарах хэрэгтэй" хэмээн санууллаа.
Сэтгэгдэл ( 5 )
УИХ-ын 76 дотроос цор ганц зөв санал, үнэн яриатай гишүүн шүү. Бусад нь бол ёстой яршиг амьтад.
Хөдөөнөөс цагаан идээ аваад явж байхад торгож байсан нь үнэн шүү. Худалдаж авсан хүнээсээ эрүүл ахуйн бичиг, зарсан гэсэн бичиг бас бус юу ч билээ нэхэж билээ үнэн тэнэг.
Хэл зүйн талаасаа зарим нь ”ичмээр” зүйл болсон нь үнэн байна. \n
ЭНЭ ПОП ХУДАЛ ЯРЬЖ БАЙНА. ДАНДАА Л ИНГЭЖ ПОПОРДОГ.
Малыг хээлтүүлэхэд анхаарал тавих нь зөв юм билээ, Энэ нь малын чанарт нөлөөлдөг. Малчид маань малаа маллах биш, зоргоор тавьчихаад тооны хойноос улайрдаг болсон нь үнэн. Ийм учраас бэлчээрийн доройтолд орж байна. Малын чанар муудаж байгаа