Даргад тал засч, иргэдийнхээ хүслийг "ХУЛГАЙЛАГЧ"

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

Төрд гарсан нөхөд иргэдийнхээ боломжийг хулгайлдаг байсан бол одоо бүр хүсэл, шаардлагыг нь хүртэл хулгайлдаг болжээ. Үүний тод жишээ бол УИХ-ын гишүүн М.Оюунчимэг юм.

Тэрбээр олон нийтээс шаардаж, тэр нь хөрсөнд буусан шаардлагыг өөрийн болон өөрсдийн санал, санаачилга мэт цахим орчинд бичиж, "попорч" сууна. 

Учир нь, УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2022.05.17/ Төрийн ордны чанх ард байх цэцэрлэгт хүрээлэн бүхий талбай болон чанх урд нь байх Эзэн Чингисийн хөшөөг олон нийтэд нээлттэй болгох үүрэг, чиглэлийг өгсөн.

Энэхүү үүрэг, чиглэлийг өгөх болсон шалтгаан нь ердөө л олон нийтийн хүсэл, шаардлага, шахалт юм. Гэтэл УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тэрхүү шаардлагыг өөрийн болон парламентын гишүүдийн хүсэл, санаачилга гэж тайлбарлажээ. Ингэхдээ тэр УИХ-ын дарга Г.Занданшатарт тал засахаа хүртэл мартсангүй. 

Тэрбээр "Гишүүдийнхээ саналыг хүлээн авч сонсож, шийдвэрээ шуурхай гаргасан УИХ-ын дарга Г.Занданшатар танд талархал илэрхийлье" гэжээ. 

Угтаа бол М.Оюунчимэг болон парламентын гишүүдийн санал, санаачилга бус иргэдийн шаардлага юм. Учир нь, өнгөрсөн долоо хоногт цахим орчинд Төрийн ордон орж, танилцах гэсэн сурагчдын дунд албаны бус хувцас, гуталтай хэсгийг нь оруулаагүй байдаг. Үүнээс болж иргэд олон нийтийн сүлжээнд эсэргүүцлээ илэрхийлсэн билээ. 


УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2022.05.17/ Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзсан. Тэрбээр ардчилсан нийгэмд төр иргэддээ нээлттэй байх нь зүй ёсны хэрэг гэдгийг онцлоод, Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгох журмыг боловсруулж, танилцуулахыг үүрэг, чиглэл болгосон юм. 

Энэ хүрээнд:

1.Төрийн ордонтой танилцахаар ирсэн иргэдийн хувцаслалтад тавигдах ёс зүйн шаардлага буюу “дресс код”-ыг аль болох хөнгөвчлөх, иргэдэд хүндрэл бэрхшээлгүй байхаар зохицуулалт хийх;

2.Төрийн ордны арын цэцэрлэгийг иргэдэд нээлттэй болгох;

3.Төрийн ордны урд шат буюу Эзэн Чингис хааны хөшөөний хэсэгт иргэд чөлөөтэй нэвтэрч, зургаа авахуулах зэрэг асуудлуудыг зохицуулах нь зүйтэй гэж үзэв. Эдгээр зохицуулалтыг тусгасан журам, тогтоолын төслийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ санаачлан боловсруулж, өргөн мэдүүлэхээр тогтсон билээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(64.119.25.69) 2022 оны 05 сарын 18

Жинхэнэ долоодог авгай байна шүү дээ, ийм тэнэг хувийн амбицтай өргөс байсан ч долоодог долдой нар хэрэггүй шүү, чингэлтэйн сонгогчид оо

0  |  0
zochin(66.181.180.157) 2022 оны 05 сарын 18

ene avgai amrah zavgui yadarch unatlaa ard tumniihee tuluu ajlaad bga gesen shu

0  |  0
Энэ хэн бэ(66.181.190.98) 2022 оны 05 сарын 18

Жинхэнэ балиар авгай .Иргэд рүү атаман атаман. Дамбын Хишгээ цаашаа. Хүрэлсүх Оюуэрдэнэ Занданшатар нар рүү гөлөг үү . Ёстой балайрч өгөх юм

0  |  0
Хэн бэ Юу вэ(107.116.89.27) 2022 оны 05 сарын 18

Энэ саарал байшин луу орж тэгж бузартаад юу гэхэв есөн шидийн юм болдог бузар газар

0  |  0
Top