Дорнодын гишүүн "Петрочайна"-г ХААЛТТАЙ хэлэлцүүлэх нь зөв үү!

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Дорнод аймагт нэр дэвшиж, ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн дорнодчуудынхаа эсрэг зогсож, "Петрочайна Дачин Тамсаг"-ийн эрх ашгийг хамгаалж байна.

Учир нь, өнөөдөр /2022.05.18/ УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар  Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн талаарх мэдээллийг сонссон. Уг нь, тэрхүү мэдээллийг нээлттэй сонсох байсан төдийгүй тэр хэрээр олон нийт анхаарч, ажиглаж, хүлээж байсан гэхэд болно. 

Гэвч байнгын хорооны хуралдааны үеэр "Петрочайна Дачин Тамсаг"-ийн мэдээллийг хаалттай сонсохоор болж, тэрхүү саналыг нь Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн хоёр гараа өргөн дэмжиж байгаа харагдлаа. Тэрбээр "Хаалттай хэлэлцсэн нь дээр шүү. Тэгэхгүй бол алуулна" хэмээн ярьж, түүнийг нь байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.

Ингэснээр Монгол Улсын том эрх ашгийг хөндсөн, тэр хэрээр олон нийтийн анхаарлыг татаад байсан "Петрочайна Дачин Тамсаг"-тай холбоотой мэдээлэл хөшигний ард өрнөж байна.   

Үнэндээ БНХАУ-ын "Петрочайна Дачин Тамсаг" гэх компани Дорнодын талыг сүйтгэж байгааг хэн хүнгүй л мэднэ. Тэгсэн атлаа тухайн компанитай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь Монголын талд ашиггүй. Эл асуудлыг ТВ8 телевизийн "Эрэл" эрэн сурвалжлах нэвтрүүлгийн багийнхан хөндөж, хэд хэдэн цуврал нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн байдаг.

Энэ бүхний гавьяагаар уг асуудал Ерөнхий сайд, Засгийн газрын түвшинд хөндөгдөж, Ажлын хэсэг байгуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын том эрх ашгийн төлөө хөдөлж эхэлсэн юм. 
 


Харамсалтай нь, Дорнод аймгийнх нь нутаг дэвсгэрийг сүйтгэж байгаа "Петрочайна Дачин Тамсаг"-ийг Дорнод аймгаас УИХ-д сонгогдсон Ц.Сэргэлэн нь "хамгаалж", хаалттай хэлэлцэхгүй бол алуулна хэмээн айж сууна. 

Дээр нь, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Ц.Сэргэлэнгээс гадна Б.Баттөмөр, Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, П.Анужин, Т.Аюурсайхан, Х.Баделхан, Э.Бат-Амгалан, С.Батболд, Д.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, Д.Ганбат, Т.Доржханд, Б.Дэлгэрсайхан, Н.Наранбаатар, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Н.Энхболд нарын гишүүд багтдаг.  Тэд ч гэсэн Монгол Улсын том эрх ашгийн төлөө бус "Петрочайна Дачин Тамсаг" гэх БНХАУ-ын компанийн эрх ашгийг хөшигний цаана хамгаалаад сууж байгаа юм биш биз дээ. 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sukhbaatar Pavagjav(202.9.40.102) 2022 оны 05 сарын 19

хаалттай хэлэлцэж болно . Үр дүн шийдвэр.\n

0  |  0
haha(192.82.67.41) 2022 оны 05 сарын 19

chi erguu yum medreluu.chi just dielhgui bajil.yunihan petro chine.zuger martada.heree medehgui.

0  |  0
Хаха(192.82.83.178) 2022 оны 05 сарын 18

Сэргэлэн алуулна л гэж байна даа \nГенрал маань айж байгаа бол алах нь үнэн байхааа

0  |  0
зочин(192.82.82.37) 2022 оны 05 сарын 21

та нар ингэж хүний нэр төрд халдхаа болиочээ!!!

0  |  1
Иргэн(91.166.54.44) 2022 оны 05 сарын 18

Улс орны байгаль орчныг сүйтгэж бна гэхэд ойлгохгүй бна уу. Мал аа

0  |  0
ЗОЧИН(66.181.184.25) 2022 оны 05 сарын 18

АШИГТАЙ АШИГҮЙГИЙГ НЬ ТОГТООХ ГЭЖ БАЙГАА УЧИР ЭНЭ АСУУДАЛ ХӨНДӨГДӨӨД АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛСАН ЮМ БАЙЛГҮЙ. УГААСАА ТОГТООЖ БАЙЖ Л ГЭРЭЭ ХИЙХ БАЙСАН БАЙХДАА. ЯМАР Ч ТЭНЭГ ХҮН ХАР УХААНААР БОДОХОД.

0  |  0
Зочин(203.91.115.46) 2022 оны 05 сарын 19

Тамсагийн гэрээ Монголд ашиггүй гэдгийг хэн тогтоосон юм бэ?

0  |  1
Top