Б.Энхбаяр: Ц.Нямдорж хуулийн хулгай хийсэн, Дорнодод ашиггүй заалт батлуулсан 

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.05.18/ хуралдаан нээлттэй горимд шилжээд байна.  

Яг одоо Тамсагбулагийн сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсож байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Энэ Газрын тосны тухай хууль 2014 онд батлагдсан. Тэр үед би УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Манай МАН цөөнх байсан үе. Н.Алтанхуягийн Засгийн газраас төсөл нь өргөн баригдсан. Энэ хуулийн Ажлын хэсгийг цөөнхийн бүлгээс ахалж байсан юм. АН бол цөөнхийн бүлгээс хуулийн Ажлын хэсгээ ахлуулдаггүй байсан л даа. Гэхдээ энэ хуулийг бол ахлуулсан юм. Ахалсан хүн нь Ц.Нямдорж. Энэ хуульд хуулийн хулгай хийсэн. Монгол Улсад ашиггүй, тэр дундаа Дорнод аймаг, иргэдэд нь ашиггүй заалт батлуулсан талаар тухайн үеийн гишүүд их ярьдаг. Одоо энэ хуулийг боловсронгуй болгох хүрээнд Ажлын хэсэг гарч байгаа юм байна" хэмээн ярилаа. 

Үүнд, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Одоо Бүтээгдэхүүн хуваах гэрээгээ хуульд нийцүүлэх Ажлын хэсэг гарч ажиллаж байна. Ашиглалтын талбай дээрх гурван гэрээ нь нийцээгүй. Татварын маргааны асуудлыг шийднэ. Ажлын хэсгийг Шадар сайд ахалж байгаа" гэх тайлбарыг өглөө. 
 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BAATAR(94.214.181.162) 2022 оны 05 сарын 21

NYAMDORJ ASHIGT MALTMALIIN HUULID MASH OLON ZASVARIIG ZAHIALGAAR HIIJ HUULI HULGAILSAN BAIDAG JM.

0  |  0
zochin(64.119.20.115) 2022 оны 05 сарын 20

Nyamdorj uhsen tsagt Mongoliin huuliin salbar tsevershine. yu unen ene unen. Mongol toriin hamgiin tom luivarchin.

0  |  0
Иргэн(103.212.117.12) 2022 оны 05 сарын 20

Энэ гэрээг хийсэн урвагч нарт хуулийн хатуу хариуцлага тооц ! Ийм их үнэтэй баялагаа зүгээр өгөөд улс нь туйлын ядуу байж болохгүй биздээ Занданшатар , Оюун-эрдэнээ! Ийм арчаагүй төртэй улс манайхаас өөр байхгүй л боловуу . Хуулиа чангалж улсдаа ашигтай болгох Үгүй бол хөөж гаргах 2 зам б.а Мангарууд аа

1  |  1
Иргэн(103.212.117.153) 2022 оны 05 сарын 20

Аргагүй л холбоотой юм биш үү. Гадны эрх ашгийг хамгаалан гэдэг чинь эх орноосоо урвасан хэрэг үү

1  |  0
сс(202.72.245.125) 2022 оны 05 сарын 19

Бурханы шүүх гэж байдаг бол Нямдорж гуай л төрдөө үнэнч байсан гэж шүүгдэнэ дээ

0  |  1
П(192.82.72.242) 2022 оны 05 сарын 18

Хувхай мэнгэт хүүр чинь мэнэнгийн талыг там болгосон өмхий нүгэлтэн юм бна ш дээ

0  |  0
Уншигч(64.119.25.69) 2022 оны 05 сарын 18

Аргагүй л ашиг сонирхол ихтэй өргөсөн тангарагтаа үнэнч хүн аж, батлага, нямка хоёр монголыг 30 жил хорлолоо, аль аль хамаарал бүхий улсууддаа үйлчилсээр ихж, эцэст нь бид ийм л байдалтай байна.

0  |  0
зочин(212.102.51.232) 2022 оны 05 сарын 18

ЦАГААН ХЭРЭМ ДЭЭР ТАНГАРГА ӨРГӨСӨН ХҮН ЧИНЬ ЭЗНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЗҮТГЭЛГҮЙ ЯАХАВ. ОДОО ХҮРТЭЛ ХАМГААЛАХ ГЭЖ ЗАСАГТ ОРЖ ИРЭЭ БИЗ ДЭЭ.

0  |  0
зочин (103.229.123.147) 2022 оны 05 сарын 19

Энхбаяраа чи ажлаа хийж чадахгүй дэд сайдаас халагдчихаад Их хурлын танхтмыг хувийн өс хонзонгийн талбар бүү болго Чи бол Нямдоржоос долоон дор новш шүү дээ

4  |  3
B(64.119.24.138) 2022 оны 05 сарын 18

Nyamdorj jalga doviinxondoo baaxan yum avaad ugch dee. Ene xyn boloxgui yum ix xiisen dee. Odoo bolison deer

0  |  0
Зочин(66.181.178.131) 2022 оны 05 сарын 18

Нямдоржийн булайг ярьвал далай болох байхоо

4  |  0
Top