Н.Наранбаатар: "Петрочайна"-тай байгуулсан гэрээ 80 хувь нь ашиггүй байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.05.18/ хуралдаан нээлттэй горимд шилжээд байна.  

Хуралдаанаар Тамсагбулагийн сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсож байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй танилцсан. Ер нь бол Монгол Улсад ашиггүй, харин ч бүр хохиролтой гэдэг дүгнэлт өгөхөөр байгаа юм. Энэ гэрээ байгуулагдаад олон жил болсон. Монгол Улсын олон хуулийг санаатай, санамсаргүй зөрчсөн. Манай хууль, хяналтынхан ажлаад төлбөр тавихаар ТЕГ, шүүх зэрэг байгууллагаар яваад замхраад алга болдог, хүчингүй болдог. Экспортын татвар авдаггүй. Оруулж ирж байгаа техник хэрэгсэл, хоол хүнс, хувцас гээд чөлөөлж болох бүхий л татварыг нь чөлөөлчихсөн. Ийм боломжийг нь хуульд нь заагаад өгчихсөн. Гадаад ажилчдынх нь тоо өндөр, орон нутгаас ажилчид авдаггүй. Орон нутагтаа хамтарч ажилладаггүй, үл тоодог. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан өртөгт, хуваах, ашигт тос гээд дандаа Хятадын талд ашигтай байхаар хийж өгсөн. Гүйлгээ, зардал, санхүүг нь хянах гэхээр болдоггүй. Бүх баримт, санхүү нь Хятад хэл дээр явдаг. Нөхөн сэргээлт хийдэггүй, байгаль орчныг бохирдуулдаг. Ус ашиглах эрх байхгүй. Эндээс харахад 80 гаруй хувь Монгол Улсад ямар ч ашиггүй гэрээ байна. Цаашид үүнд маш сайн анхаарах хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АРД(122.201.24.198) 2022 оны 05 сарын 22

Ямар ч мэдрэмж байхгүй төр хичнээн жил баялагаа үнэгүй шахам өдөр шөнөгүй зөөв одоо тэгтэл гаргасан баялагын 80 гаруй хувь нь Монголд ямар ч ашиггүй гэнэ байгал газар нутагыг минь там болголж ан амьтагүй, мал маллах бэлчээргүй улаан шороо, нефтийн баахан нүх, газрыг нь нефтийн шаараар бохирдуулсан мэнэнгийн талтай үлдэх шив ашигт малтмалыг зогсоож хятадуудыг гаргах хэрэгтэй монголын талаас шалгалт хийх хэрэгтэй дундаас нь завьшсан л байж таараа...

2  |  0
ард(64.119.16.43) 2022 оны 05 сарын 22

ЯМАР УЧРААС ИЙМ ХОХИРОЛТОЙ АШИГГҮЙ ГЭРЭЭ ХИЙСЭН ЮМ БОЛ. ЗҮГЭЭР Л Л БИЛЭГЛЭЦЭН БАЙНА Ш ДЭЭ. ХЭН, ЯМАР НАМ ТӨР БАРЬЖ БАЙСАН ЮМ БОЛ. . УЛС ЭХ ОРНЫ ЭРХ АШГААС ХЭН УРВАВ?

3  |  0
Юу(103.212.119.209) 2022 оны 05 сарын 21

Хятадын талыг бариж явдаг хүмүүсын хийж байгаа шуналт ашил эх орноо тонож дээрэмдвэл ямар байдгыг үзэх болно бүгдыг нь шоронд хий

1  |  0
Монгол(66.181.161.102) 2022 оны 05 сарын 21

Пунсалмаа Очирбат тэнэгийг шалга

1  |  0
Новш(192.82.72.242) 2022 оны 05 сарын 22

Газрын гүн 600 м ухаж хөрс нь усгүй, ер нь талыг там болгож алж хаяж сүйрүүлж байгаа.

1  |  1
Өндөр настан (124.158.64.34) 2022 оны 05 сарын 21

Заалтаа өөрчил үгүй бол боль.

1  |  0
Мнгл(64.119.23.80) 2022 оны 05 сарын 18

Хамгийн гол нь энэ гэрээг байгуулсан албан тушаалтныг татаж шалгаж хариуцлагс тооцох хэрэгтэй

1  |  0
Зочин(202.9.46.112) 2022 оны 05 сарын 22

Одоо тэгээд засах юмуу ингээд яариад байх юмуу Оюунэрднэ лав засахгүй байх алтан хөрш гээд хөл толгой магтаад байдаг юм байна лээ шүү ийм их өртөй байж яадаж монголдоо ашигтай болгоод өрөа төлөх юмсандаа

1  |  1
ард(202.179.25.79) 2022 оны 05 сарын 21

ЗОГСООГООД ХӨӨЖ ГАРГА ХАЙРАН БАЙГАЛЬ ХЭДЭН БИРДҮҮДЭЭС БОЛЖ СҮЙРСЭН БНА...

0  |  1
Top