АТГ-т шалгагдаж байгаа Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх үү?!

Б.Төрбат | Zindaa.mn
2022 оны 05 сарын 19



Өнөөг хэр нь АН-ын хууль ёсны дарга хэн болох, тамга тэмдгийг нь албан ёсоор хэн эзэмшиж байгаа нь тодорхойгүй хэвээр байна.

С.Эрдэнийн тал О.Цогтгэрэлийн талыг үгүйсгэж, О.Цогтгэрэлийн тал С.Эрдэнийн талыг хүлээн зөвшөөрөхгүй явсаар өнөөдрийг хүрлээ. 

Харин энэ цаг үед О.Цогтгэрэлын талын АН-ын даргын сунгаанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга ялалт байгуулж, түүний нэрийг АН-ын даргад бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хандаад байгаа юм. 

Тэгвэл Улсын Дээд шүүхэд маргааш /2022.05.20/ Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэхийг хэлэлцэнэ. Дээд шүүхийн шийдвэр яаж гарахаас шалтгаалж хоёр хуваагдсан С.Эрдэнэ, О.Цогтгэрэл нарын АН-ын аль нь тамга тэмдгээ эзэмших эрхтэй нь тодорхой болж, маргаанд цэг тавигдах магадлал өндөр билээ.

Улсын Дээд шүүхэд өгсөн тэдний хүсэлт, Х.Баттулгыг АН-ын даргаар сонгосон явдлыг С.Эрдэнийн тал үгүйсгэж, тэднийг шүүхэд нөлөөлөх гэж байна гэж үзэж байгаа. Нөгөө талд О.Цогтгэрэлийн талын АН-ынхан Улсын Дээд шүүхийг зөвхөн бүртгэдэг байгууллага хэмээн тодорхойлж, намын дотоод асуудалд оролцох боломжгүй хэмээн мэдэгдсэн байдаг.  

Гэвч саяхнаас хууль хяналтын байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг шалгаж эхэлсэн.

Өөрөөр хэлбэл, АТГ-аас Х.Баттулгад хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Түүнийг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар албан бус эх сурвалж мэдээлсэн. Ямартай ч Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын дарга болсон ч АТГ-ын үүдийг хэсэгтээ сахих нь тодорхой байна. Гэхдээ тэрнээс илүү АТГ-т шалгагдаж байгаа түүнийг  Улсын Дээд шүүх маргааш /2022.05.20/ АН-ын даргад бүртгэх эсэхийг харах үлдлээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алуурчин элбэгдоржий(31.164.60.105) 2022 оны 05 сарын 20

Хүүр үхдэл сэг зэм идэж өссөн үгээгүй ядуу улаан гуйлгачин-хүний махан хүнстэн Цуст Алуурчин элбэгдоржийн боол Алуурчин эрдэнэ болохлоор ардчилсан намын дарга болж болоод байсан. Тэр байтугай хүний махан хүнстэн Цуст Алуурчин элбэгдорж ерөнхийлөгч болж болоод байсан биз дээ...\nЦуст Алуурчин элбэгдорж түүний Алуурчин зулбасгуудад алагдсан олон сайхан залуусын өшөөг Бурхан тарваган тахал хүзүүгүй Алуурчин элбэгдорж түүний Алуурчин зулбасгуудаас авах өдөр ирлээ.\nЦуст Алуурчин элбэгдорж түүний Алуурчин зулбасгууд алсан хүнийхээ тоогоор тамд унаж тарчлах өдөр ирлээ

0  |  0
зочин(202.21.104.98) 2022 оны 05 сарын 19

устга

0  |  0
zochin(192.82.69.17) 2022 оны 05 сарын 19

Ene gej ekh oronch tsarailsan horlon suitgegchiig uls hertei yum bol shalgaad horiod shiidej boldoggyi yum uu Erehiilugch bolj heseg tarvalzlaa heden hunii tarhiig ugaaj nam ruu shurgalaa ,yatsarsan uls geheer iim baidgiin bol

0  |  0
Top