М.Батбаяр: Чингис хаан музейг долоодугаар сарын 3-нд нээнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 22

Чингис хаан музейн талаар Соёлын дэд сайд М.Батбаяраас тодрууллаа.


-Чингис хаан музей хэзээ ашиглалтад орох вэ?

-Чингис хаан музейг барих Засгийн газрын тогтоолыг 2019 оны долоодугаар сарын 03-нд гаргасан. Гурван жилийн дараа буюу энэ оны долоодугаар сарын 03-нд албан ёсоор үүд хаалгыг нь нээхээр бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байна.

-Оны өмнө энэхүү музейн үйл ажиллагааг 90 гаруй хувьтай байгаа хэмээн мэдээллэж байсан. Яагаад өнөөдрийг хүртэл нээлтээ хийгээгүй юм бэ?

-Эхлээд музейн барилгаа барина. Дараа нь дотор нь үзүүлэх дэглэлтээ барьдаг. Дотоод ажил нь барилга барихтайгаа энэ тэнцэхүйц ажил болдог юм. Тиймээс тухайн үед барилга угсралтын ажил хэдэн хувьтай явж буйг танилцуулсан. Барилга угсралтын ажлыг байнгын ашиглалтад 2021 онд хүлээж авсан. Одоогоор үзмэрээ үзүүлэх дэглэлт 85 хувьтай байгаа. Энэхүү ажлыг долоодугаар сарын 03-наас өмнө дуусгахаар ажиллаж байна. Гэвч олон улсын нөхцөл байдал, хил гаалийн асуудалтай холбоотойгоор импортоор авах шаардлагатай зүйлсэд хүндрэл, бэрхшээл үүссэн ч хугацаанд нь багтаахаар ажиллаж байгаа.

-Импортоор авах шаардлагатай зүйлсээ бүрэн гүйцэд авч чадахгүй бол яах вэ?

-Түүнд ач холбогдол өгөхгүйгээр музейн үйл ажиллагааг хугацаанд нь нээнэ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top