Англи хэлний багш, буриад эмэгтэй “Дайн бол муухай зүйл. Украинчуудын үхлийг хүсэж болохгүй” гэж хэлсний улмаас 40 мянган рублиэр торгуулжээ.
Елена Багаева хичээлийнхээ үеэр ийнхүү хэлснийг нэгэн сурагч диктофондоо хурааж аван ээж рүүгээ илгээсэн байна. Сурагчийн ээжийн гомдлын дагуу шүүх Еленаг буруутай гэж үзэж, 40 мянган рублиэр торгожээ.
31 настай Елена Багаеваг долоодугаар ангийн сурагчидтайгаа Оросын армийн тусгай ажиллагааны талаар ярьж, шүүмжилсэн гэж буруутгасан бөгөөд Оросын хуулиар түүнийг ажлаас нь халах хориотой байжээ. Учир нь багш эмэгтэй жирэмсэн аж.
Найман жил англи хэлний багшаар ажиллаж байгаа Елена Багаева бүсийн шилдэг багшаар шалгарсан, англи хэлний тэргүүлэх зэргийн багш нарын нэг гэнэ.
Сэтгэгдэл ( 5 )
Англи хэл үзсээр байгаад Америкийн нохой болсон байна.
Тэнэг иванууд, дайны хэнээтнүүд
Ботокс пиздухын т1лэл эргүү оросууд дэмжээд
Oros ungursun
Зөв. Дайн бүхий онцгой нөхцөл байдалтай үед олон ургалч үзэл аль ч улс оронд байдаггүй, бүүр хориглодог. АНУ д бүүр Японтой дайтаж байгаа үедээ Япон гаралтай бүх иргэдээ хорих лагерьт хорьж, цөлж байсан баримт байдаг. Иракад Америкын цэрэг бх үед дайныг эсэргүүцсэн ямарч жагсаал цуглааныг хориглож байв. Одоо Европод Оросыг дэмжиж Нацизмыг эсэргүүцсэн Германы канцлер асныг торгох, тэтгэврийг хасах гм ял өгөх гэж байна.