УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн талын АН-ынхан үнэнд гүйцэгджээ. "Үхэхдээ үхэр буугаа тавина" гэгчээр тэдний талын АН-ынхан О.Цогтгэрэлийн талын АН-аас зохион байгуулж байгаа жагсаал, цуглааныг үймээн самуунд хөтлөх бүхий л аргыг хэрэглэж байгаа сурагтай.
Ямар сайндаа л хоёр хуваагдсан АН-ынхан шүүх, хуулийн байгууллагаар хэн нь АН-ын дарга, хэн нь АН-ын тамгыг эзэмших эрхтэйг нь нотлоогүй, батлаагүй байхад С.Эрдэнийн талын АН-ынхан О.Цогтгэрэлийн талын АН-ынхныг үгүйсгэж, тагнуул болон цагдаагийн байгууллагад өгч байгаагаа мэдэгдлээ.
Учир нь, Улсын Дээд шүүх маргааш /2022.05.20/ Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэхийг хэлэлцэнэ.
Хэрэв энэ хурлаар АН-ын даргад Х.Баттулгыг бүртгэж, О.Цогтгэрэлийн талын АН-ын зүгээс гаргасан хүсэлтийг хангах аваас С.Эрдэнийн талын АН-ынхан албан ёсоор хууль бус болох юм. Үүнийг олж харсан С.Эрдэнийн талын АН-ынхан үнэнд гүйцэгдэж, байдаг бүхий л башир аргыг хэрэглэж эхлэв бололтой.
Өөрөөр хэлбэл, О.Цогтгэрэлийн талын АН-ын зүгээс өнөөдөр хоёр дахь өдрөө тайван жагсаалыг зохион байгуулж байна. Ингэхдээ тэрхүү жагсаалыг нь С.Эрдэнэ болон Ч.Өнөрбаяр нарын нөхөд үймүүлж, эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй байгаа талаар О.Цогтгэрэлийн талын АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал онцолж, цагдаагийн байгууллагад ханджээ. Ингэхдээ уг жагсаал, цуглааныг үймээн самуун болохоос сэргийлж хамтарч ажиллахыг хүссэн байна.
Ёстой л С.Эрдэнийн талын АН-ынхан үхэхдээ үхэр буугаа тавьж, үнэнд гүйцэгдэж байгаа бололтой. Тэд АН-ын даргаар Х.Баттулгыг бүртгэчихвий гэсэндээ байдаг бүхий л башир аргаа хэрэглэж байхыг үгүйсгэхгүй юм.
Сэтгэгдэл ( 9 )
Х.Баттулга АН-н даргаар бүртгэгдэх нь гарцаагүй болчихлоо.Одоо Элбэгдорж хамгаалалтгүй хоцорч байна. Удахгүй Зоригийн аллагын хэрэг босоход Элбэгээд Эрдэнэ тус болох нь өнгөрчихлөө Одоо оготны нүх ч байсан Элбэгдоржид туйлын хэрэгтэй болжээ.Ядахад яр гэж Өнөрбаяр гэж тэнэг залууг өөрийгөө төлөөлүүлээд улам буруудаж байна.Хүн таньдаггүй юм байна.Хурц гэж усан тэнэг новшид итгэж бүтэн баларсан буцах гарц байхгүй болсон
ӨӨРИЙГӨӨ ЧУХАЛ ГЭЭД БОДЦОН ЭНЭ ХҮН ХЭН БЭ
tsarai zus nudiig ny xardaa ene udaxgyi uxnee xorondoo xordoj bux nasaaraa xor nairuulj yavaa
Ene beltsiisen pizdag huuj yavuulaach
ХАМАГ ХЭРГИТЙН ЭЗЭН НЬ НӨГӨӨ МУУХАЙ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ШҮҮ, ТЭРЭН ШИГ БУЗРЫГ МАНАЙ НАМЫНХАН ҮЗЭН ЯДААД УДЛАА
Xaxaxa ene teneguudiig mongo avch demjij bga xumuus oorsnoo tun udaxgui unend guitsegdene. Jenkotoigoo zail!
Түй май. Та нарыг хэн ч тоохгүй шившиг
Иймэрхүү адгийн хулгайч уудаас болж Монголын маань ирээдүй болсон хойч үе үүд маань яаж амьдра ч байна бодоод үздээ зүгээр л амин хувиа хичээсэн өөрсдийнхөө эрх ашгийг бодсон хулгайчуудаас болж бусдын эрх ашиг хохир ч үлдэж байна шүү дээ ядаж Монгол Улс үр хойч ирээдүйгээ бодохгүй муусайн гурил нууд
Хахууль залгисан гарууд гоё гоё юм бичнэ ээ