АН: Гишүүд нэг хүнд албан тушаал өгөхийн тулд хуулийн төсөл өргөн барьж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 19

АН-ын 4/11 ээлжит мэдээлэл өнөөдөр /2022.05.19/ Төрийн ордонд боллоо. Энэ удаа АН-ын нэр барьсан хууль бус этгээдүүд Улсын Дээд шүүхэд нөлөөлөх гэж оролдож байгаа талаар мэдээлэл хийлээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР: Маргааш буюу тавдугаар сарын 20-ны өдөр Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд өөрийгөө АН-ын дарга гээд яваад байгаа хэсэг бүлэг хүн нөлөө үзүүлэх гэж байна. Тиймээс АН-ын удирдлагын зөвлөл энэхүү мэдээллийг хийж байна. Тэр хүн “хаан” байх үеэсээ шүүх рүү дайрсан, түүний Тамгын газрын дарга байсан нэг нөхөр бий. УИХ-ын даргын дүрээсээ одоо болтол гарахгүй яваад байгаа. Энэ хоёр хүн үргэлж хараат бусаар ажиллах ёстой шүүх эрх мэдлийн дархлааг үгүй хийх гэж оролдож байсан.

Үүнээс гадна манай хэдэн гишүүн өчигдөр хуулийн төсөл өргөн барьсан. Хуулийн сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан ч хууль гэдэг нь нийтлэг ашиг сонирхлыг илтгэнэ гэдгийг мэддэг. Гэтэл УИХ-ын гишүүд маань нэг хүнд албан тушаал бий болгохын тулд хуулийн төсөл өргөн барьж байгаа нь инээдтэй байна. Ийм хуулийг УИХ хэлэлцээд сууна гэж байхгүй. Энэ хүмүүст хуулийн ямар ч мэдлэггүй хүмүүс зөвлөөд байна. Эсвэл үнэт зүйл, зарчимгүй, эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүсийн үйлдэл гэж харж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн нэг жил ч болоогүй байж аль нэг улс төрийн намын дарга болох гээд зүтгээд байдаг юм. Энэ хүнтэй холбоотой хууль шүүхийн байгууллагын асуудал маш их байгаа. Үүнийг эхлээд цэгцэл гэж хэлмээр байна.

АН-ын сонгосон дарга М.ТУЛГАТ: Миний бие сонгогдсон боловч бүртгэгдээгүй дарга гэдэг урт гуншинтай явж байгаа. Нэг нөхөр өөрийгөө АН-ын даргаар сонгогдсон гээд бүртгүүлэх гээд яваад байгаа. Өнөөдөр Халтмаагийн Баттулга гэдэг хүнийг АН-ын даргаар бүртгэх хуулийн ямар ч боломж байхгүй. Монгол Улс Х.Баттулга гэдэг нэг эрх хүүхэдтэй болчхоод байна.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.ГАНБАТ: Улсын Дээд шүүх гуравдугаар сарын 30-нд АН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн. Бид энэ дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хууль өргөн барьсан. Энэ бол албан тушаал булаалдсан явдал. Би бүлгийн гишүүдийнхээ өмнөөс ард түмнээсээ уучлал гуйж байна. Гэтэл хэсэг нөхдөд мөнгө өгч, зулын гол болно гэж хэлүүлж, шүүхийн гадна жагсааж байна. Ардчилсан нам удахгүй эмхэрнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хонгорчууд(103.242.47.14) 2022 оны 05 сарын 19

Битон Ганбат больж үз одоо чамд Баянхонгорчууд итгэхгүй суудлын төлөө улаарсан унаж яваад морио саясан уравгч хугацанаас нь өмнө их хурлаас татах болоцоотой Хонгорчуудын хэдэн эмээ хөдөөгийн ард түмнийг мөнгө битоноор гарснаа юу гэж бодсон амьтан үхэнээр дургүй хүрж байна энэ хүний төлөө санал өгсөндөө гутарч байна Одоо бол чиний эсэргэ юу чхийсэн бэлэн байна

0  |  0
Top