"Женко" Х.Баттулгаар АМЬСГАЛСАН ӨДӨР

Б.Төрбат | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

Улсын Дээд шүүхэд өнөөдөр /2022.05.20/ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэхийг хэлэлцэнэ. Дээд шүүхийн шийдвэрээс шалтгаалж хоёр хуваагдсан АН-ын маргаан эцэслэгдэх юм.

Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүхээс Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх аваас С.Эрдэнийн талын АН-ын тамга, тэмдэг хуурамч, О.Цогтгэрэлийн талын АН-ын тамга, тэмдэг хууль ёсных болно гэсэн үг. 

Тэгвэл яг одоо Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхийг эсэргүүцсэн, эсрэгээрээ түүнийг АН-ын даргаар бүртгэхийг шаардсан жагсаал, цуглаан өрнөж байна. Нэг үгээр хэлбэл, хоёр хуваагдсан АН-ынхан хоёр талд Ерөнхийлөгч асан, "Женко" Х.Баттулгаар амьсгалж байна гэхэд болно. 


-Х.БАТТУЛГЫГ ДЭМЖИГЧИД ЖАГСАЖ БАЙНА-

Улсын Дээд шүүхийн гадна Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дэмжигчид жагсаж байна. Тэд Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхийг шаардаж байгаа аж.

Жагсагчдын зүгээс Дээд шүүхийг зөвхөн бүртгэдэг, тэрхүү үүргээ л биелүүлэхийг хүсэж байна. Харин намын даргаар хэнийг сонгох нь гишүүд, дэмжигчдийнх нь эрхийн асуудал гэдгийг дайж байна.

Тиймээс Дээд шүүхийг шударга шийдвэр гаргатал нь жагсаал, цуглаанаа зогсоохгүй гэдгээ мэдэгдлээ. Тэд Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхийг шаардаж, гурав дахь өдрөө жагсаж байгаа юм. 

-Х.БАТТУЛГЫГ ЭСЭРГҮҮЦЭГЧИД Ч ЖАГСАЖ БАЙНА- 

Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг эсэргүүцэж С.Эрдэнийн талын АН-ынхан ч жагсаж байна.

Тэд "Х.Баттулга болон түүний төлөө жагсаад байгаа хүмүүсийн амнаас нэг л үг гараад байна. Х.Баттулга ялж байж л АН ялна гэнэ. Юу яриад байгаа юм. Тийм нэгдэл ялж байснаас ялагдсан нь дээр. Хэн нэгэн магадгүй гадны санхүүжилтээр, нийгмийг айдас хүйдэст автуулж, намаа хагалж байгаад зайдагнах асуудал биш. Та нар хуулийн дээгүүр битгий алх. Хууль, дүрэм, журмаар нь аваад үзвэл жинхэнэ АН энд байна" хэмээн Төрийн ордны баруун талд байх Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд үзэл бодлоо илэрхийлж, жагсаж байна.

-ШҮҮХИЙН БАЙРЫГ ЦАГДАА НАР ХАМГААЛЖ БАЙНА-

Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх асуудлыг хэлэлцэхэд жагсаал, цуглаан хийж байгаа иргэд саад учруулж байна гэж Улсын Дээд шүүх үзсэн. Тиймдээ ч хуулийн байгууллагаас хамгаалалт хүссэн билээ.

Энэ хүрээнд Улсын Дээд шүүхийн байрыг цагдаа нар хамгаалалтад авч, жагсагчдыг ямар нэгэн үймээн, самуун гаргахаас сэргийлж ажиллаж байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(103.9.90.130) 2022 оны 05 сарын 20

зайл новшоо

0  |  0
зочин(103.229.123.57) 2022 оны 05 сарын 20

зүгээр зайлчихаж болохгүй байна уу жонкуу жов жов

0  |  0
Top