ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр найр хурим хийж, бэр гуйхад сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 23

2022.05.23 / ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 23

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ УЛААН ХУЛГАНА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Наран ургах, шингэх: 05.05-20.33
  • Барилдлага: Идэр   
  • Шүтэн барилдлага: Төрөхүй   
  • Суудал: Ус

Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top